Аялал жуулчлалынхан зөвлөлдөж дууслаа

Хоёр өдөр үргэлжлэх тус зөвлөлгөөнд ЗТАЖЯ, аялал жуулчлал эрхэлдэг байгууллагууд, аялал жуулчлалын холбоод, нийслэлийн болон 21 аймгийн ЗДТГ-ын дэргэдэх аялал жуулчлалын асуудал эрхэлдэг мэргэжилтнүүд болон МИАТ, УБТЗ зэрэг тус салбартай холбоотой ажилладаг газрын албаны хүмүүс оролцож байсан нь өмнөх жилүүдээс өргөн дэлгэр болсон явдал юм.

Хөдөө орон нутаг дахь аялал жуулчлалын асуудал эрхэлсэн нэгжийн үйл ажиллагааг бэхжүүлэх, бүтцийг боловсронгуй болгох нь энэ салбарын нэн тэргүүний зорилт болж байгааг уг зөвлөлгөөнд онцлож байсан. Иймд тус салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж уялдаа холбоог сайжруулах, орон нутгийн аялал жуулчлалын асуудал хариуцсан удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор энэхүү зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаа юм байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button