ДОХ-ын бас нэгэн тохиолдол бүртгэгдлээ

Энэ нь ч нийгэмд үнэхээр хэрэгтэй цагаа олсон төсөв юм. Тэгвэл өнөөдөр ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч албан ёсоор нэгээр нэмэгдэж 29 боллоо. Халдвар авсан нэг хүний цаана 100 гаруй хүн бий гэж үздэг. Энэ тооцоогоор үзэх юм бол манайд 2900 гаруй хүн ДОХ-ын халдвар авсан байж болзошгүй гэж тооцож болох юм. Гэхдээ энэ 29 хүн зөвхөн шинжилгээгээр илэрсэн тоо. Далд ертөнцөд хэд хичнээн хүн байгааг өнөөдөр хэн ч таашгүй юм.

ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх болон шинээр бүртгэгдсэн ДОХ-ыг тохиолдолын талаар ЭМ-ийн дэд сайд А.Отгонболд ийнхүү ярьж байна.үideo1ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх сургалт, сурталчилгааг сайжруулах, шинжилгээг хоёрдугаар шатлалын эмнэлгүүдэд хийх талаар өнгөрсөн жил нэлээд арга хэмжээ авсны үр дүнд шинжилгээнд хамрагдалт нэмэгдсэн, тэр хэрээр халдвар илэрч байгаа. Тэр ч утгаар анхны ХДХВ/ДОХ-ын халдвар илэрсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл албан ёсоор 28 дахь тохиолдол бүртгэгдсэн.

Хамгийн сүүлийн 27, 28 дахь тохиолдол илэрсэн нь нийгэмд тодорхой болсон ч гэсэн 29 дахь тохиолдолыг олон зарлахаа түр зогсоогоод байгаа юм байна. Ямарч байсан ДОХ хэмээх дэлхийг нөмөрсөн тахал манай нийгэмд хэрэн хэссээр байгаа энэ үед ухаант хүн та өөрийгөө болон гэр бүлээ ариун, итгэл дотор удирдан залж чадсанаар энэ өвчинтэй тэмцэж чадах юм. Өнөөдөр манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ/ДОХ-ын халдвараар дөрвөн хүн нас барж, хоёр хүн өвчлөлийн шатанд шилжээд байгаа юм байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button