Шийдвэр гүйцэтгэлийг зохион байгуулах ажлын хэсгийг томиллоо

Уг ажлын хэсэг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн зарим ХЗХ-ны шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас, битүүмжилсэн хөренгийг энэ сарын 21-нээс эхлэн хүлээн авч, шийдвэр гүйцэтгэлийн бэлтгэл ажилдаа орсон байна.

Засгийн газраас, дампуурсан ХЗХ-дын битүүмжилсэн 40 орчим тэрбум төгрөгиин хөрөнгөнд үнэлгээ хийх ажлын хэсгийг өнгөрсөн оны наймдугаар сард томилсон. Одоогоор эрү-үгийн хэрэг үүсгэн шалгаж буй 29 ХЗХ-ноос мөрдөн байцаалтын ажил нь дууссан 22 хоршоонд дээрх ажпын хэсэг энэ оны эхээр үнэлгээ хийж, дуусгажээ. Тэдний хийсэн үнэлгээнд зөвхөн Баян-өндөр сан ХЗХ-ны хохирогчдоос Хөрөнгийг хэт өндөр үнэлсэн учраас дахин үнэлгээ хийж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ.

Тиймээс хууль, хяналтынхан уг гомдлыг шалгаж үзээд, хэрвээ дээрх ажлын хэсэг илт хууль зөрчсөн байвал үнэлгээг дахин хийлгүүлэх юм байна.

Харин гомдол нь үндэслэлгүй байвал хохирогчид унэлгээний өөр комиссоор үйлчлүүлэх эрхтэй. Харин Засгийн газраас томилсноос ажлын хэсгээс бусад үнэлгээний комиссууд үнэлгээг төлбөртэй хийдэг аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button