Шүүх хурал хийх танхим олдохгүй байна

Гэвч шүүгдэгч Г.Энхтөрийн өмгөөлөгч ирээгүйгээс гадна, хохирогчдын зүгээс Шүүх хурлыг олон хүний багтаамжтай танхимд хий гэсэн шаардлага тавьсан учраас хурал ирэх даваа гариг хүртэл хойшилсон. Ирэх даваа гаригт болох уг хуралд хохирогч, шүүгдэгчдийн нийт 19 өмгөөлөгчөөс Шүүх хуралд ирэхгүй байх ямар нэгэн шалтгаан байхгүй гэдгээ мэдэгдээд байгаа аж. Харин хурал хийх олон хүний багтаамжтай танхим одоо болтол олдоогүй байна.

Сүхбаатар дүүргийн шүүхээс нийслэл дэх ихэнхи албан байгууллагад хандаж, Төлбөрийг нь төлөөд шүүх хурал хийе гэсэн ч эд хогшлоо эвдүүлэхээс болгоомжлон, бүгд зөвшөөрөөгүй байна. Тиймээс өнөөдрийн дотор шүүх хурал хийх танхим олдохгүй бол ирэх даваа гаригт хурлыг Ганц худаг дахь урьдчилан хорих төвд хийхээр төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button