Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг нээгдлээ

Хавар болж ЕБС-ийг төгсөн их дээд сургуулийн босго давах гэж буй сурагчдад болон мэргэжил дээшлүүлэн гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцах сонирхолтой оюутан залуучуудад хамгийн сүүлийн үеийн үнэн бодит мэдээллийг түгээх нь энэ үзэсгэлэнгийн гол онцлог юм байна. Өнөөдрийн үзэсгэлэн яармагт гадаад дотоодын их дээд сургууль, коллеж дотоод бүтэц зохион байгуулалт, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах боломж бололцоо байгаа эсэх бүх талын мэдээллийг тавьсан байсан

Өсвөр үеийнхний хөгжлийн төвийн тэргүүн Д.Энхтуяа үзэсгэлэн яармагийн талаар ийнхүү ярьж байна.үideo1Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг гурван өдөр үргэлжлэх бөгөөд бямба, ням гаригт 10-17 цаг хүртэл ажиллах юм байна. Боловсролын бүх төрлийн мэдээллийг нэг доороос хэмээх уриаг энэхүү үзэсгэлэн дэвшүүлсэн байсан бөгөөд үүндээ ч хүрч байсан юм. Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудын дунд Боловсролын үнэлгээний төв хамгийн их оочир дараалалтай байсан. Учир нь тус төвөөс улс орон даяар ЕБС-ийн төгсөх ангийнхнаас авах шалгалтын хуваарийг олон нийтэд зарласантай холбоотой. Энэ 2006-2007 онд ЕБС-ийн төгсөгчдийн бүртгэл хоёрдугаар сарын нэгнээс эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Шалгалт зургаадугаар сарын наймны өдөр улс орон даяар зэрэг эхэлнэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг үзэсгэлэн яармаг дээрээс авах боломжтой.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button