Монгол улсын Ерөнхийлөгч өнөөдөр ямар ажил амжуулав

Дуулиан 2020 заалны хөл бөмбөгийн анхдугаар тэмцээнд 182 багийн 2000 гаруй тамирчид оролцсон. Энэ сарын 28-нд оюутан, ахлах, дунд, бага насны ангиллын шигшээ тоглолт Спортын төв ордонд болох юм. Энэхүү тэмцээнийг ХАС банк, Мобиком корпораци зэрэг томоохон пүүс компаниуд ивээн тэтгэсэн бөгөөд түрүүлсэн баг 1,7 сая төгрөг авна.

Цаашдаа тэмцээнийг жил бүр зохион байгуулах, заалны хөл бөмбөгийн шигшээ

багтай болох, олон улсын жишигт нийцсэн талбай цогцолбор байгуулах, гадаад улс орнуудад хөл бөмбөгийн авьяастай хүүхэд залуусыг сургах талаар хөөцөлдөж байгаа талаар ярилаа.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр хөл бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө чамгүй зүйл амжуулж, хэрэгжүүлж байгааг сайшаан дэмжээд төлөвлөж байгаа ажлуудаа амжилттай хэрэгжүүлэхийг хүслээ.

Мөн монгол хүний бие бялдрын онцлогт илүү нийцсэн заалны хөл бөмбөгийг хөгжүүлэх, цаашлаад тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой. Иймд аль болох өргөн олныг хамруулсан үйл ажиллагаа явуулах, үүний тулд шагналын санг нэмэгдүүлэх зөв арга хэлбэр олохыг зөвлөв.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД БАРААЛХАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Н.Энхбаярт Батлан Хамгаалахын сайд М.Сономпил бараалхаж, Иракт алба хааж буй Монгол цэргийн 7-р ээлжийн багийг эргэхээр явах гэж байгаагаа илтгэв.

М.Сономпил сайд, Иракт энхийг сахиулж буй монгол цэргийн багийнхантай өдөр бүр холбоотой байгаа гээд тэдэнтэй уулзаж, ар гэрийнхний нь захидал, видео мэндчилгээг хүргэж өгөн, үйл ажиллагаатай нь танилцана гэдгээ ярилаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Н.Энхбаяр илтгэлийг сонсоод Иракийн сэргээн босголтонд оролцож байгаа монгол цэргүүдэд Батлан хамгаалахын сайдаар дамжуулан халуун дотно мэндчилгээ уламжлав. Уг мэндчилгээнд Иракт буй цэргүүдэд албаа нэр төртэй хаахыг захиад, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж байгаад нь талархал илэрхийлэв.

ЧУНГСУК ИНЖИНЕРИНГ КОМПАНИЙ УДИРДЛАГА БАРААЛХАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Бүгд Найрамдах Солонгос Улсын Чунгсук Инжинеринг компаний ерөнхийлөгч Чунг Хий Янг тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.

Ноён Чунг Хий Янг ярихдаа Чунгсук Инжинеринг компани хэмжээний хувьд Туул голтой ойролцоо Сөүлийн Хан мөрөн, Сэлбэ голтой ойролцоо Чон Гечон голын усыг цэвэршүүлж, загас үржүүлэн, голын эргээр зам зассан. Солонгосын Засгийн газрын ийм хэлбэрийн төслүүдийг Вьетнам, Камбож улсад хэрэгжүүлсэн талаараа танилцуулав. Тэрбээр цааш нь Улаанбаатар хотын дундуур урсдаг Туул, Сэлбэ голыг Монголын талтай хамтарч цэвэрлэх төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр, нийслэлчүүдэд хэрэгтэй төсөл байна гээд Улаанбаатар хотын захиргаа, Байгаль орчны яам болон холбогдох газруудтай энэ асуудлаар хамтран ажиллахыг тэдэнд зөвлөлөө.

/Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button