Төсөлд хамрагдсан иргэдээс бусад нь сурч байна

Өнөөгийн хотын хороодод тулгамдаад байгаа дээрх асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НХХЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын Газартай хамтран Хот дахь Ядуурлыг бууруулах туршилтын төслийг 2003 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр үр дүнгээ хэлэлцлээ. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын таван алслагдсан хөдөөнөөс шилжин ирэгсэд ихээр суурьшсан, орлого багатай, ажилгүйчүүд олноор амьдардаг хороонд Өөртөө туслах бүлгүүдийг /ӨТБ/ байгуулан ажиллаж иржээ. Өнөөдрийн хурал дээр эдгээр бүлгүүдийн явуулж буй үйл ажиллагааны үр дүн, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэж, тэдгээрийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх боломж, арга замыг тодорхойлох, үр дүнг хэлэлцсэн юм.

Эдгээр ӨТБ-ийг нийслэлийн Сонгин-Хайрхан дүүргийн 8-р хороо, Чингэлтэй дүүргийн 17-р хороо, Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хан-Уул дүүргийн 8-р хороо ба Багануур дүүргийн 4-р хороонд тус тус байгуулан ажиллаж байгаа ба тэдгээрийн гол зорилго нь дотоод нөөц боломжоо ашиглан хамтын үйл ажиллагаанд оролцох иргэдийн санал санаачлагыг бий болгох, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахад иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэд нарт дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа аж.

НYБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэн О.Энх-Ариунаа ӨТБ-ийн үйл ажиллагаа түүнээс гарч байгаа үр дүнгийн талаар ийнхүү ярьж байна.үideo1Монгол Улсын хүн амын 36.1 хувь нь ядуу буюу 900 мянга орчим хүн ядуу байна гэсэн судалгаа байдаг байна. Үүнийг энгийнээр илэрхийлбэл 100 хүн тутмын 36 нь хүнсний болон хүнсний бус зайлшгүй хэрэщээт зүйлсийг худалдан авах чадваргүй гэсэн үг юм. Сүүлийн жилүүдэд хот хөдөөгийн, мөн хот доторх гэр хороолол болон орон сууцанд амьдарч буй иргэдийн хоорондын ялгаа ихсэж байгаа нь манай улсын өөрчлөлт шинэчлэлийн нэгэн сүүдэртэй тал юм. Алслагдсан дүүрэг хороодуудад амьдарч байгаа иргэд нийгмийн суурь үйлчилгээ авах боломж тэгш бус, иргэдийн чадвар сул байгаа байдал, мэдээлэлийн хомсдол зэрэг нь тэд нарыг улам эмзэг байдалд оруулахад нөлөөлж байна.

ӨТБ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн идэвх санаачлагыг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хороо туү бүрт 10 мянган ам. долларын буцалтгүй тусламжийг өнгөрсөн онд олгосон байна. Хороо бүр өөрсдийн тулгамдаж буй асуудалдаа үндэслэн хэрэгцээгээ тодорхойлж, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг сонгон төслийн санаагаа гаргаж, иргэдийн хурлаар батлуулан төслөө бичиж боловсруулан хэрэгжүүлж, хяналт тавин ажиллаж бодит үр дүнд хүрэхийн төлөө ажилладаг аж. Тухайлбал, Багануур дүүргийн 4-р хороо Ногоон байгууламж нэртэй төслийг хэрэгжүүлеэнээр хорооны 100 айл өрхүүд жимс, чимэглэлийн мод тарьж хороогоо цэцэрлэгжүүлж, задгай талбайд ӨТБ-үүд хамтран төрөл бүрийн хүнсний ногоо тарьж иргэдийн амьжиргаа дээшлэхэд тус дөхөм болсон гэнэ.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button