Гэгээн муза наадам болно

Жил ирэх тусам наадм улам л өргөжиж барууны соёлыг ч мөн хаалтыни ёслолын ажиллгаанд ашиглахаар зохион байгуулагчид шийдсэн. Мэдээж шинэлэг зүйлийг нэвтрүүлж байгаа болохоор аль болох л алдаа эндэгдэл гаргахгүй байхыг хүсч байгаа гэнэ. Тухайлбал, Улаанбаатар хивс компанид захиалгаар хийж байгаа 35 метр урттай, 2.5 метр өргөнтэй Алтанбулаг хивс болон монголд ганцхан байдаг линкольн маркийн хар лимузн гээд бүх л зүйл холливудын оддын хэмжээнд явагдах гэсэн.

Энэ талаарх Драмын мэргэжлийн жүжигчидийн төвийн тэргүүн С.Сарантуяа ийн ярьж байна

үideo1

Шилдэг бүтээлийн эздийг тодруулах гэж буйтай холбогдуулан энэ сарын 20-25 ныг хүртэл наадамд өрсөлдөж буй жүжгүүдээ ахин үзэгчдийн хүртээл болгон тавигдаж байгаа.

3 сарын 27-нд олон улсын театрын өдөр тохиодог бөгөөд энэ өдрөөр тус наадам явагдаж байгаагаараа бас онцлог тал нь оршиж байгаа гэсэн.

Наадмыг ивээн тэтгэгч Юнител корпорацийн маркетингийн албаны захирал Г.Болдын ярианд анхааралдаа хандуулна уу

үideo2

Шилдэг бүтээлийн Гэгээн муза наадамд майман номинацид 40-өөд уран бүтээлч өрсөлдөж байгаа гэнэ. Ингээд дор номинац тус бүрт нэр дэвшигчдийг толилуулья.

Гэгээн муза-2006-д

Шилдэг найруулагчаар

1. Б.Баатар Атга нөж жүжгээрээ,

2. Н.Наранбаатар Нүцгэн дурлал

3. Ч.Найдандорж Хайрын виз, Хориотой жүжиг,

4. Ч.Түвшин Амьдрал чиний төлөө жүжгээрээ нэр дэвшсэн бол

Шилдэг зохиолч

1. Б.Лхагвасүрэн, Атга нөж

2. Б.Галаарид Суудал, Хайрын виз,

3. Ц.Балдорж Хориотой жүжиг,

4. Д.Энхболдбаатар Амьдрал чиний төлөө нэр дэвшжээ.

Шилдэг зураач

1. Л.Гансүх Атга нөж,

2. Н.Содномдорж Суудал,

3. Т.Ганхуяг Хайрын виз,

4. Я.Санжаасүрэн Нүцгэн дурлал,

5. Д.Отгонзаяа Хориотой жүжиг, Амьдрал чиний төлөө,

Шилдэг хөгжмийн зохиолч

1. Х.Билэгжаргал Атга нөж,

2.Б.Мөнхболд Суудал,

3. Л.Балхжав Нүцгэн дурлал,

4. Хориотой жүжиг, Хайрын виз,

5. Д.Мөнхзаяа Амьдрал чиний төлөө нар нэр дэвшжээ.

Шилдэг эрэгтэй дүр

1. Д.Сосорбарам Атга нөж

2.Чингис хаанБ.Отгонбат

3. Суудал Додой түшмэл

4. Г.Эрхэмбаяр Нүцгэн дурлал Блез

5. С.Болд-Эрдэнэ Хайрын виз Жаргал

6. Н.Онон Хориотой жүжиг Бат-Ирээдүй

7. Б.Баттөмөр Амьдрал чиний төлөө Дарамбалсан

Шилдэг эмэгтэй дүр

1. Н.Сувд Атга нөж Өүлэн эх

2. Г.Урнаа Суудал Өрлөг эх

3. У.Уранчимэг Нүцгэн дурлал Мари

4. Д.Ганцэцэг Хайрын виз Сүндэр

5. Б.Тунгалаг Хориотой жүжиг Дэнсмаа

6. М.Цолмонсүрэн Амьдрал чиний төлөө Дүүрэнжин

Шилдэг туслах эрэгтэй дүр

1. М.Цолмонбаатар Атга нөж Саваг

2. Ж.Пүрэвдорж Суудал өвгөн түшмэл

3. Б.Жаргалсайхан Нүцгэн дурлал Карли

4. Г.Мягмарнаран Хайрын виз Балдан

5. Баттулга Хориотой жүжиг Идэрцог

6. Г.Мягмарнаран Амьдрал чиний төлөө Агарамба

Шилдэг туслах эмэгтэй дүр

1. Г.Урнаа Атга нүж Хуагчин

2. Д.Ганцэцэг СуудалДэва удган

3. Б.Нармандах Нүцгэн дурлал хатагтай Карли

4. Д.Гантөмөр Хайрын виз Ану

5. И.Одончимэг Хориотой жүжиг Тунгалаг нар дэвшжээ.

Мөн энэ жилийн Гэгээн муза наадмаас эхлэн шүүгчид тангараг өргөж эхэлсэн бөгөөд шалгаруулалтын эхний жүжиг болох Хайрын виз жүжгийн үеэр тайзнаа гарч үзэгч олны болон жүжигчдийн өмнө тангараг өргөсөн байна.

/Оллоо.МН/

Б.ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button