Монгол улсын нэр бүхий 6 улс төрч нүүрсний орд газруудын олборлох эрхийг 250 саяар зарах гэж байнa

Герман улсын хоёр том сэтгүүлийн нэг болох Шпийгель сэтгүүлийн 2007 оны 1-р сарын 8-ны дугаарт сэтгүүлч Манфрэд Эртелиин бичсэн Монгол улсын уул уурхайн салбарын тухай нийтлэлд гарсан …Монгол улсын Төрийн тэргүүн Намбарын Энхбаярыг оролцуулсан нэр бүхий зургаан улс төрч томоохон нүүрсний орд газруу-дыг олборлох эрхийг өөрсдийнх гээд АНУ-д 250 сая Ам. доллараар борлууахыг хүсч байгаа талаар Монгол Улсын ГХЯ-ны өндөр албан тушаалтан мэдээлсэн… хэмээн бичжээ.

Эх орны аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд занал-хийж байгаа энэхүү үйлдлийг шалган тогтоож дээр дурьдсан зургаан улс төрчдийн нэрсийг олон нийтэд зарлан холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг Монгол улсын шудрага иргэдийг төлөөлөн Иргэний зориг намыйн Улаанбаатар хотын салбар зөвлөл болон Монголын ногоон намын Улаанбаатр хотын зөвлөл шаардлаа.

Ногоон намын Улаанбаатар хотын салбар зөвлөлийн тэргүүн О.Бум-Ялагч ийн ярьж байна

үideo1

Энэ талаарх мэдээллийг бичсэн Шпийгель сэтгүүлийн сэтгүүлч Манфрэд Эртел бичсэн нийтлэлийнхээ талаар хэлэхдээ Би хэрвээ худлаа бичээд Монгол улсын засгийн газар олон улсмын шүүхэд татах хэрэгтэй. Харин тэр үед би өөрийгөө худлаа гүтгэлэг гаргаагүй, үнэн бодитой зүйл бичсэн гэдгээ нотолно хэмээн итгэлтэй хэлсэн хэмээн Монголын ногоон намын Улаанбаатр хотын зөвлөлийн дарга О.Бум-Ялагч хэлсэн. Хэрвээ Монгол улсын нөлөө бүхий орд газруудаар төрийн тэргүүнүүд тоглож, олон улсын зах зээлд зарж байгаа гэхэл бидэнд үнэхээр мэдэх арга байхгүй гэж үү?

Тэгээд ч Бундестагийни гишүүний нөлөө бзхий хэвлэлд өгсөн яриалцлагадаа МАХН-ны мөрийн хөтөлбөрийг боловсруулахад зөвлөгөө өгч байгаа талаар ярьсан байх юм. Бүхэл бүтэн хагас зууны түүхтэй энэ нам хэн нэгний хэлсэн зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа гэхээр бас л сонин хэрэг.

Тэгээд Германы нөлөө бүхий хэвлэл болох Super Nomad сэтгүүлийн 2007 оны дугаар 2-ийн ол Улс төр булан, 18 – 19-р хуудсанд

800 жилийн ойн хүндэт зочид Монгол улсад гарчигтай ярилцлагад Бундестагийн гишүүн Утэ Кумпфтэй хийсэн ярилцлагаас

Штутгартын социал-демократ Утэ Кумпф 1998 оноос ХБНГУ-ын Бундестагийн гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр … парламент дахь Германы Социалдемократ намын фракцын байнгын үйл ажиллагааг зохицуулдаг…

… 2001 оны 10-р сард анх удаа Монгол улсад ирж байв…

(Монгол улсад)… Фридрих Эбертийн сангийн … богино хугацааны мэргэжилтнээр ажиллаж … ардчиллын сэдвээр хичээл зааж байв.

… МАХН-д мөн мөрийн хөтөлбөрөө боловсруулах тал дээр зөвлөгөө өгөхөөр би оролдож байна.

… Би … нэн ялангуяа Монголын Ардчилсан Социалист Эмэгтэйчүүдийн Холбоонд ихээхэн дэмжлэг үзүүлдэг бөгөөд УИХ-ын гишүүн хатагтай Туяагийн тэргүүлдэг УИХ дахь монгол-германы парламентийн бүлэгтэй хамтран ажилладаг.

… Хатагтай Туяа, хатагтай Цолмон бид гурав монголын эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн эрх тэгш байдлын төлөө ажиллаж байна гэсэн нь Бундестаг дахь Германы социалдемократ намын бүлэг зөвхөн МАХН болон ерөнхийлөгчийн гэргийтэй ойр дотно хамтран ажилладаг ажээ. Фридрих Эбертийн сан ямар учраас МАХН-ың мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна вэ? Ардчиллыг дэмжиж байгаа бол сөрөг хүчнийг дэмжих ёстой бус уу? Иргэний хөдөлгөөнүүдийн талаар ямар чиглэл баримталж байдаг бол? Хэмээн хардлага төрж байна.

Мөн тус сэтгүүлийн нэгэн өгүүлэлд Бундестагийн гишүүн Манфред Грунд (Христийн Ардчилсан Холбоо), Юрген Коппелин (Чөлөөт Ардчилсан Нам), Утэ Кумпф (ГСДН), ХБНГУ-аас МУ-д суугаа элчин сайд Ульрих Дреесен, Бундестагийн гишүүн др.Норберт Ламмерт (Германы Бундестагийн ерөнхийлөгч), МУ-ын УИХ-ын дарга Цэндийн Нямдорж, Монгол-Герамын парламентийн бүлгийн тэргүүн Данзандаржаагийн Туяа болон ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд хэмээн бүгдийнх нь нэрийг бүрэн бүтэн биччихээд С.Гансүх гишүүний нэрийг дурдаагүй байжээ. Тэгээд ч үл барам УИХ дахь АН-ын Зөвлөлийн тэргүүнийг ердөө л ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан болгож орхисон нь санаатай алхам байсан хэмээн тус хоёр намынхан үзэж байгаа ажээ. Тиймээс энэ талаар шалгаж, үнэн зөв мэдээллийг хүргэхийг Монгол улсын ерөнхий сайд болон

Монгол улсын Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболдод албан шаардлагыг Иргэний Зориг Намын Улаанбаатар хотын салбар зөвлөлийн болон Монголын Ногоон Намаас хүргэж байгаа ажээ.

/Оллоо.МН/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button