ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА.

Хоёр байгууллага дараах томоохон ажлуудыг зохион байгууллаа. • Зэвсэгт хүчний гадаад харилцаа өрөгжиж хөгжин байгаатай уялдуулан залуу ахлагч, офицеруудад англи хэлний мэдлэг олгож боловсролоо дээшлүүлэх англи хэлний сургалт 2006 оны 4 сарын 1-ээс 10 гаруй анги нэгтгэлүүдээр зохион байгуулна.

• Lets*s study бичиг үсэггүй цэргүүдэд анхан шатны бичиг үсэг мэргэжлийн багш нараар заалгах сургалтыг цэргийн анги нэптэлүүдэр зохион байгуулна.

• Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд эх оронч хүмүүжил олгох, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгох, эр цэргийн алба хаах* идэвхи өрнүүлэх зорилгоор цэрэг иргэний Эр зоригийн сургууль сургалт 2006 оны 4 сарын 14 нд Улаанбаатар хотын СХД-ийн ЕБС-н ахлах аңгийн хүүхдүүд оролцоно. Энэ арга хэмжээ улирал бүр зохион байгуулдаг. • Хугацаат цэргийн алба хааж байгаа цэрэг, дайчид болон ахлагч, офицер нарт өдөр тутмын амьдралын үнэ цэнэ, баяр бахдал, мөрдлөгө болгохуйц зарчим, мэдлэголгох зорилгоор Бясалгахуй, Гэр бүлийн үнэ цэнэ, Дотогшоо чимээлэхүй, Өнөөгийн монгол залуу, Эрчүүдэд бэлгийн эрүүл мэнд, Хэл таны талх, Имидж бүрдүүлэлт, Фермерийн аж ахуй эрхлэлт, Хүний эрхийн ойлголт 9 сэдвийн хүрээнд шилдэг лекторуудаар Би монгол залуулекцийг зохион байгуулахаар болоод байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button