Нуураа Орхисон Шувууд

Амьдрал сайхан байсан анхны хайр минь чи минь байсан

Алдаж байж ухаардаг энэ хорвоо дээр

Дусал нулимс надад амьдралыг мэдрүүлнэ

Жаргах үедээ хос шувууд мэт тэнгэрт дүүлнэ

Зовох цагтаа эргэн дурсан жаргалыг хүлээнэ

Энэ л үедээ чи минь надад бодогдоод сэтгэл зүрхэнд хадагдаад

Чамдаа би чинь тагтаад ариун хайр минь дурсамж болсон мэт санагдана

Дурсамж болсон ариун хайраа шүлэг болгон бичихдээ би

Дуугүй явсан жилүүдээ би мартахыг хичээхдээ хичнээн

Он цаг өнгөрсөн ч сэтгэлдээ би тээсээр

Ариун хайр минь эргэнэ гэж би өөрөө өөртөө хэлсээр

Хоромхон төдий жаргалдаа ташуурч алдаж онохыг мэдсэнгүй

Хорвоод чамаас өөрийг би илүүг харж хүссэнгүй

Харавсан сум шиг амьдралыг хуруу даран өөлсөнгүй

Цугтаа байсан өдрүүдээ алга даран төөлсөнгүй

Жаргалын дараа нууцхан гуниад яахав дээ

Хайрыг амсаад алдсандаа шаналаад яахав дээ

Зүүд биш байгаасай гэж түүнд найдаад яахав дээ

Зөн мөрөөдөлдөө итгээд үздээ чи

Yгүйлэн гансрах сэтгэлдээ би үнэнч хайрын итгэлдээ би

Yргэлж дандаа үнэнч чамдаа хайртай байсныг бодолгүй чи

Нуураа орхих шувуу шиг надаас чи минь юунд холдов

Yерлэсэн голын эрэг шиг чи бид салан одов

Жаргал хүсхээс зовлонг чамд хөөрхий би чинь хүсэхгүй ээ

Урьдын адил миний зүрх жигүүртэй мэтээр нисэхгүй ээ

Хэдий салавч хайрын бурхан бидэн хоёрын ивээнэ

Хичнээн зовлон намайг нөмрөвч тэнгэр дээрээс наран ээнэ

Миний хэлсэн хэдэн үг толгойд орсон цагт

Хайрлах жаргалыг дахин амсана чи минь ирнэ бат

Жаргалтай байсан мөчүүдээ эргэн нэг санаач бодооч

Миний хайр минь дөл болон хоцорчээ даанч

Түүнийг минь асааж өгөөч миний энэ дуу

Yүнийг сонсоод миний дүр чамд харагдвуу

Хайрт минь эргээд ирээч хайртай гэдгээ дахин хэлээч

Чи бидний ариун хайр мөнх гэдгээ үзүүлээч

Жаргалын дараа нууцхан гуниад яахав дээ

Хайрыг амсаад алдсандаа шаналаад яахав дээ

Зүүд биш байгаасай гэж түүнд найдаад яахав дээ

Зөн мөрөөдөлдөө итгээд үздээ чи

Жаргасны эцэст ухаардаг юм байна

Зовсны эцэст жаргадагдаг юм байна

Аадар ширүүн бороон дуслаас гагцхүү чамайг хайсан

Олдохгүй болов уу гэж сэтгэлдээ би айсан

Дэндүү дассан сэтгэлдээ би чамайг тээсэн болхоор

Хагацал намайг дайрсандаа надаас чи минь холхон

Доголон нулимс нүдэндээ тээсээр чамайгаа би чинь зовоосонгүй

Дургүй харцаар буруу харж чи минь гутарсангүй

Хүссэн хяссан сэтгэл чинь намайг хаяад явжээ

Хүсэхээр төрсөн халуун хайр чинь бүр алга болжээ

Хээрийн салхи нь намайг үлээж чам дээр авч очно

Энэ л үед анхны бороо мэт чамдаа би чинь зочин

Сэрүүн зүүд мэт амьдралаасаа чи минь хурдхан сэрээч

Алдаа бүхнийг уучил ухаараад наддаа ирээч

Нойроо хасан үүнийг бодоход нэг л мэдэхэд үүр цайна

Дусал нулимс миний зовлонг нимгэлсэн байна

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button