Залуу нас

Залуу нас бидэнд байна байна тийм ээ

Эрч хүчээр дүүрэн энэ насандаа хийеэ

Жаргал зовлон байдаг энэ хорвоо дэлхий дээр

Хэзээ ч байхгүй энэ бидний залуу нас минь

Бүгдээрээ цөмөөрөө залуу насандаа бүгдийг хийеэ

Залуугаараа дуугаараа насны сайхныг дуулъя тийм ээ

Бид шинийг хийхгүй юм бол биенээ муулаад байх юм бол

Өөр хэн хийх юм бэ еэ еэ

Залуу насаа гэж үргэлж сайхан гэж

Зав л гарвал заавал дуундаа дуулах юм саан гэж

S&I хүсдэг юм тийм

Хүссэнээр минь боллоо гэж бодож байх юм тийм тийм

Өө тэр яахав өнөө бас нөгөөдөр гэсээр нөгөө цаг чинь явсаар

Өөрийн тэр эд хаваа гайхуулаач чи

Тэгье сэтгэе хэн нэгэнд итгэж амьдраг

Тэнхээ байгаа дээрээ хайртай чамайгаа хайрлая

Чи бид цөмөөрөө ганц олдох насаа өөр юманд хөөрч

Тийм ээ төөрч тийшээ төөрч даанч төөрч

Утга учираа олж л явна улам сайхныг хүсэж л явна

Амьдралын зурвасаа зурж л явна би би би

Залуу нас бидэнд байна байна тийм ээ

Эрч хүчээр дүүрэн энэ насандаа хийеэ

Жаргал зовлон байдаг энэ хорвоо дэлхий дээр

Хэзээ ч байхгүй энэ бидний залуу нас минь

Залуу насанд дуулж хэлээд байгааг минь чи

Сурч мэдэж хийж бүтээх залуу насанд их юм бий

Байнга надтай хамт бардам зан байна

Байнга надтай хамт бардам зан байна

Алдаж болдог эндэж болдог аяаа бидний залуу нас ас

Алдахгүйхэн эндэхгүйхэн хүн гэж байдаггүы юм бас

Уулыг цас эрийг нас дардаг хорвоогийн жам гэдэг

Залуу насанд гараа атга итгэ зүтгэ амьдралын утга

Чи ч тэр би ч тэр таа ч тэр хаа ч тэр

Наанатай цаанатай яриатай хөөрөөтэй явдаг бидний зан ш дээ

Энэ миний зан ш дээ

Хүчтэй бол хүчтэй сүртэй бол сүртэй

Хувьтай бол хувьтай хуртай бол хуртай

Дуутай бол дуутай хууртай бол хууртай

Нартай бол нартай сартай бол сартай

Энэ бидний залуу нас гэнэ эргээд олдохгүй нас гэнэ

Эрч хүчээр дүүрэн аз жаргалаар дүүрэн

Залуу нас бидэнд байна байна тийм ээ

Эрч хүчээр дүүрэн энэ насандаа хийеэ

Жаргал зовлон байдаг энэ хорвоо дэлхий дээр

Хэзээ ч байхгүй энэ бидний залуу нас минь

Ганцолдох залуу нас тийм тийм

энэ олдох насандаа амьдралаа сэтгэл хангалуун

Энх тунх амьдарцгаа залуусаа

Алдаж эндэж явсан хэмээн гутраад хэрэггүй шүү

Чи бидэн залуу насанд ихийг бүтээж хийнэ шүү

Цаг хугацаа биднийг хүлээлгүйгээр урсан өнгөрсөөр

Санаснаар болдоггүй амьдрал хэмээн гутраад яахав урагшаа

Санаа муутай зарим нэгэн нь саад хийхийн бүү шаа

Энэ залуу нас минь эрч хүчээр дүүрэн

Энэ амьдрал богинохон шүү хүмүүсээ яараарай

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button