Итгэлээ нээ сэтгэлээ нээ

ДахилтИтгэлээ нээ сэтгэлээ нээ хайртай хүндээ

Хэн хэндээ ойлгуул түүндээ бие биендээ

Хайртай хэвэндээ нэг нэгэндээ тиймдээ

Би хайртай түүндээ сэтгэлийнхээ гүндээ

Өглөө босон чиний тухай бодон бодон байна

Өдий хүртэл чамдаа хайртай хэвээрээ л байна би тиймдээ

Эгэл жирийн нэгэн хэвийн амьдарч байна

Хүнээс илүү дээгүүр доогуур гарах бодолгүй би

Амьдрал хэмээх далайг түмэн түмэн бээрээр

Амжиж чадах бүхнийг хийе өөрийн чадал хэрээр

Тиймээ хийеэ бүхнийг хийеэ энэ хорвоо дээр эрч хүчээр

Дүүрэн залуу насандаа бүхнийг хийеэ

Хайраа өгөн чамдаа дасчээ үнэнч сэтгэлээсээ би чинь

Энгийн даруу охин чамдаа тиймээ дасчээ

Харин чи минь надад итгэж хайрлаж явж чадах уу

Ганцхан үнэнийг хэлээч бүсгүй минь чи минь

Юуны төлөө би чинь чамдаа хайртай билээ хайраа

Нүдээ аниад гараа өгөөд зүрхээ чагнаач

Эгшиг бүхэн бидэнд хишиг бас түшиг

Надад итгэ хамтдаа зүтгэ

ДахилтИтгэлээ нээ сэтгэлээ нээ хайртай хүндээ

Хэн хэндээ ойлгуул түүндээ бие биендээ

Хайртай хэвэндээ нэг нэгэндээ тиймдээ

Би хайртай түүндээ сэтгэлийнхээ гүндээ

Амьдралын минь утга учир ганцхан чи

Алаг нүдэн амин хайртай нэг хүн бий

алтан наран бидэн 2-ыг хамтад нь ээ

Өөрийн хайртай хүмүүсээ сэтгэлдээ тээ

Сэтгэлдээ тээсээр л охин чамайг хайсан

Олоод очсон зориудаар сонгосон

Уулзахаар болсон улаан сарнайг өгсөн

Удтал хүлээсэнби чинь чамайг олсон

Янагхан чиний минь дүр төрх үзэсгэлэн

Яргуйн дэлбээ мэтзөөлөн дулаан үнсэлт

Бодол сэтгэлийн минь гүнд чи минь байдаг юм шүү

Гуалиг сайхан биеийг чинь би хүсдэг юм шүү

ДахилтИтгэлээ нээ сэтгэлээ нээ хайртай хүндээ

Хэн хэндээ ойлгуул түүндээ бие биендээ

Хайртай хэвэндээ нэг нэгэндээ тиймдээ

Би хайртай түүндээ сэтгэлийнхээ гүндээ

Миний сэтгэлд гийх чиний царай хэзээ ч мартагдахгүй хайраа

Мишээж байгаа бүхэн чинь намайг хөглөж байдаг юм шүү хайраа

Гутрал гуниг тайлах гэж хайр ирэхэд гуниг тарьж бид өөрөөр холхино

Хашир хүн гэж бодлоо цэнэхэд хайр дурлалаас бусад нь дийлдэнэ

Үнэн үгтэй дууны үгсээс үргэлж чамдаа би үргэлж чамдаа би чинь дуулна би

Сайхан төрсөн урангоо бүсгүй минь салхинд бүү гандаж гундаарай

Орой үдэш бугуйн цагаа байн байн харна

Шөнөжин өнжин хайраа хүлээж байна байна би

Дасаж дурласан хосууд бөөн бөөн хөөр

Миний сэтгэлд чиний дүр бүүр бүү төөр

ДахилтИтгэлээ нээ сэтгэлээ нээ хайртай хүндээ

Хэн хэндээ ойлгуул түүндээ бие биендээ

Хайртай хэвэндээ нэг нэгэндээ тиймдээ

Би хайртай түүндээ сэтгэлийнхээ гүндээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button