Мөнгө

Дахилт1 Хэзээ миний амьдрал сайхан болно доо

Өнгөтэй мөнгөтэй хөрөнгөтэй төгрөгтэй болох л юмсан даа

Ядуу нь ядарч зарим нь задарч байх ёстой гэж үү

Ялгаж салгаж амьдрах хуультай гэж үү тийм үү

Зовлон надад бөөн бөөн юм бүхэн гөөнгө

Жаргал ирэх цөөн би эгэл жирийн хүн

Миний адил амьдрах энэ охид хөвгүүд

Ирээдүйгээ сайнаар харсан эгэл ард

Наран мандахад өглөө болоход яг адилумгар өрөөндөө чи чи чи чи бид сэрнэ

Намайг чамайг аав ээж чинь өглөө эрт босгож ажлын ихийг хий хий гэнэ

Ходоод минь хоосон хармайн дахь минь цөөхөн болохоор дургүй хүрч байна

Уйлсан уцаарласан согтуурсан гэрт байхыг хүсэхгүй гараад явна

Сайн сайхан амьдралын төлөө хүн бүр зорино

Саваагүйтэж хэрэг хийвэл хууль цааз хорино

Санамсаргүй явахад санаа муутууд хорлоно

Сайн санаж явбал үйлс минь бүтнэ

Алаг эрээн тэр цаас хүн бүхний хүсэл болсон тэр цаас

Өглөөний шаргал наран мандахад үдшийн бүрийд саран гарахад

Хүн бүхэн мөнгөний хойноос хөлсөө дуслуулан зүтгэх юм

Юм бүхэн үнэтэй цэнэтэй байдаг болохоор зүдрэх юм

Энэ манай монгол оронд баян ядуугийн ялгаа салгаа

Улс орныхоо төлөө зүтгэж хийсэн зүйл нь ер нь алга аа

Ийм болохоор монголчууд гадагшаагаа гарвал сайхан амьдарна хэмээн бодож явдаг мөнгөний хойноос зүдэрдэг

Дахилт2 Хүний амьдрал богинохон тийм ээ богинохон

Хүсэл хязгааргүй байдаг юм тийм ээ байдаг юм

Хэзээ ч мөнгөний төлөө хэн хэндээ битгий буруу санаач

Сайн сайхны төлөө

Аз жараглын төлөө сайн сайхан амьдаргаая хүмүүс ээ

Охин минь чи мөнгөнд дуртай мөнгөтэй хүнийг дагасан бөгсөө зарсан амьдралыг зоосны нүхээр харсан тэгсэн явсан

Чи бол чи чи би бол би би чиний миний санаа бодол угаасаа тийм тийм гэж хэлэхэд

Тэрүүхэндээ намайг гайхтал зангаараа хэлсэн хи хи

Унтдаг хэвтдэг чиний зам санадаг боддог миний там

Ганддаг гунддаг хорвоогийн жам ганц олддог хүний амь

Тэр бол баян тарган задарсан байж болно

Тэглээ ч чи чи түүний зоос нь гол нь гэж болно

Тэр тоолонд чамайг боол нь гэж шоолно

Өнгөтэй мөнгөтэй хөрөнгөтэй төгрөгтэй гээд гавъяатай биш

Өнөөдөр нөгөөдөр зүдэрдэг хүмүүсийг жиш жиш

Сонин хачин адал явдал энд намайг тойрон

Санаа тайван байя гэхээр хачин зүйл дүүрэн

Миний буруу байсан бол намайг уучил

Би өөрийн бардам зангаар яг ингэж гангарна чангарна

Одоо намайг дүүжин дайжин гэж хүмүүсийг турхирана бархирана

Тэр хайраа одоо хүртэл мартах хэцүү

Тэглээ ч би чамайг мартана тийм үү

Энэ бүхэн хайр дурлал мөн үү

Ийм хайр байдаг юм уу

Дахилт1 Хэзээ миний амьдрал сайхан болно доо

Өнгөтэй мөнгөтэй хөрөнгөтэй төгрөгтэй болох л юмсан даа

Ядуу нь ядарч зарим нь задарч байх ёстой гэж үү

Ялгаж салгаж амьдрах хуультай гэж үү тийм үү

Дахилт2

Энэ аг чаг гэнэ чаг чаг гэнэ

Тэр цагт чамайг хүлээхгүй чаг чаг гэнэ

Миний чиний бодол ив ижил энэ бүхэн энэ зөвхөн

Өнгөхөн мөнгөхөн түүрийхний төлөө өрөвдөх сэтгэлээ гээдэг нь л үнэн

Зальтай мэхтэй царайтай зүстэй нь байдаг л байж л байдаг биздээ

Нэгнийгээ биенийгээ хэмлэж зэмлээд хэрэгцээ байхгүй л байлгүй дээ

Энэ миний сэтгэл зүрхнээс гарсан хэлсэн байдаг юм

Өнгө мөнгө өнөөдөр юу юм бэ юу юм бэ хэн юм бэ

Боол нь болдог бид хэн юм бэ яг юу юм бэ хэн юм бэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button