Жаргал даахгуйн зовлон

Жаргал даахгуйн зовлон чамд надад үнэхээр хэцүү

Хүний амьдрал ердөө нэгэн хэвийн тэнцүү байдаг юм

Жаргах цагт нь жаргасаар зовох цагт нь зовсоор

Жаргасаар зовсоор зовсоны эцэст жаргал үздэг

Амьдрал сайхан цэцэглэж байхад байхад ямар ч хүний сэтгэл ханадаг

Жаргалыг дагаж зовлон үргэлж байдаг болохоор

Жаргалыг даахгуйн зовлонг хүмүүс үргэлж үүрдэг юм

Гэвч жаргал байдаг юм зовлонг хүмүүс үздэг л юм байна

Бидний үерхэл цусан тангараг өргөсөн нөхөрлөл

Эвдэрэл бас эвлэрэл энэ бүгдийг замхруулсан тэнэг миний цөхрөл

Насны багд эрдэм сурсангуй би надад нас нэмж

Ухаант хүний биеийг олох хувь надад заяасангүй

Угаас мулгуй миний бие бялдууч занг сайн сурч

Би болж байвал бусад нь хамаагуй мэт бодож

Явдаг байж хожим айж одоо гансарч суунa би

Дахилт

Жаргал даахгуйн зовлон чамд хэцүү юу?

Заавал чи бид хамтдаа байх естой ч юм уу?

Мянга мянган шөнийг зүүдэлж нисээ юу?

Миний амьдрал ямар байхыг мэдээ юу?

Уйлаач дуулаач гэж хайр байдаг юм

Урсаад баймаар гашуун нулимас гэж бас байдаг юм

Шөнийн тэнгэрийн ододоос чамйгаа бм хайдаг

Шүүдэр боожигнох цэцэцгнээс чамайгаа би эрдэг

Галзуурч үхэтлээ чамдаа би дурлаагүй ч гэсэн

Ганцхан чамаар л дутах юм миний сэтгэл

Хаяар даган урсах нулимас чамд хайртай болсоны нулимас

Ханисан жарган суух тавилан хэн хэнд маань байсангүй

Баян тарган хүний хөөхэд зовлонг ямар мэдэх биш дээ

Эгэл жирийн хүний хүү энэхүү дууг дуулан жишлээ

Yнэхээр тэд үзсэн биш дээ энэ түүхийг би бичлээ

Ингэж дуулаад эргэн тойронд айдас хүйдэс бүчлээ

Тэд бол зоостой занасан хүндээ хорлонтой

Бас хонзонтой удамын тийм хоббитой

Босс байна уу босс байна уу надаа хамаа байна уу?

Боол биш жоом ч биш миний амьдрал эрх тэгш

Дахилт

Сайхан найзууд байсан юмсан харин тэгтэл миний найз

Саваагүй зандаа хөтлөгдөн өнгөтөйг харж тийм ээ мөнгөтөйрөө нь

Шунан дайран шарваж наалдаж явсаныг бид мэдсэнүй ээ

Жаргал даахгуй түүндээ ташуурч элдэв янзаар элэгдэж

Бардаж явсан бүхэн заавал зовлонг амсдаг юм

Ингээд бодоход эд баялаг эрх мэдэл энхрий ялдам царай төрх

Энэ бүхэнд татагдаж энэ нь сайхан санагдаж

Эцэсдээ сүүлдээ сэтгэлдээ эгэл амьдарснаа мартагнаж

Бие тэнхээ сульдаж дээ тэр инээсэнтэй нь нөхөрлөж элдэв янзаар

Маяглаж түр зуурын зугаа цэнгэл байсйнаыг сүүлд ухаарчээ

Түр зуурын зугаа байсанаа төрөөвчинд нь дуралсан хөөрхий байсанаа

Эндүүрч явсанаа дэндүү ухаарч хөөрхий зайлуул

Yнэхээр ухаарч гай болж аз жаргал түүнээс нисэн одож

Хүмүүсээ жаргал дааж нэгэндээ итгэж амьдарцгаая

Дахилт Зовсоны эцэст жаргал үздэг

Зориг гарган чамайг хүсдэг

Чи минь надаас холдон нисдэг

Миний амьдрал жаргал зовлон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button