Гурав ч алхалгүй санах л байж

Уртаас урт зам дээр

Уйтгар дагуулсаар одохдоо чи

Учирлын тухай зүрхэндээ дуллж

Улам санахаа мэдсээр байж

Санаа алдан цааш алхахдаа

Сэтгэлээ юунд мэхлэнэ вэ

Гуниг хөвөрсөн өмнөх замаа

Ганцхан удаа ганцхан удаа л эгцлэн хараач

Хараач хайрт минь

Бүдгээс бүдэг инээмсэглэлээд

Бүхнийг далдалсааар одохдоо чи

Хайрын тухай ганцаараа дуллж

Харанхуйд өнчирөхөө мэдсэээр байж

Санаа алдан цааш алхахдаа

Сэтгэлээ юунд мэхлэнэ вэ

Гуниг хөвөрсөн өмнөх замаа

Ганцхан удаа ганцхан удаа л эгцлэн хараач

Хараач хайрт минь

Алс холын тэртээгээс

Хайр үгүйлсээр ирэхдээ чи

Хагацлын тухай зөндөө бодсоор

Хүйтэн бороонд норох л байж

Санаа алдан цааш алхахдаа

Сэтгэлээ юунд мэхлэнэ вэ

Гуниг хөвөрсөн өмнөх замаа

Ганцхан удаа ганцхан удаа л эгцлэн хараач

Хараач хайрт минь

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button