Үүрд минийх гэж амлаач

Чамайг харсан өдөр

Чимээгүй навчисууд хаялан байсан

Чиний өмнүүр зориглон алхахдаа

Чамаас холдохыг хүсээгүй

Өдөр хоногууд өнгөрөвч

Өнгөт хорвоод би гунигтай

Өөрийн эрхгүй чамайг санан санасааар

Өвлийн шөнийг ширтэн сууна

үүлгүй тэнгэрийн зүг чамтай хамт нисмээр байна

Үггүй гунигаа би мартмаар байна

Үргэлж чамдаа хязгааргүй хайртай билээ

Үүрд минийх гэж амлаач

Саатан өнгөрөх салхиуд

Сэтгэлийн гунигийг тайлан байх шиг

Хайрын утсаа чамруугаа үлээнэ

Халуун хайраа илчлэн сууна

үүлгүй тэнгэрийн зүг чамтай хамт нисмээр байна

Үггүй гунигаа би мартмаар байна

Үргэлж чамдаа хязгааргүй хайртай билээ

Үүрд минийх гэж амлаач

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button