Харийн залуу

Тэнгэр дээрээс гялалзах алсад байгаа оддын дундаас

Тэр минь хүрээд ир гэж алс холоос хайрыг минь дуудаа юу

Тэртээ тэргүй чамтай учирч халуун энгэрт амилах миний дурлал

Тээр тэнд байгаа харин залуугийн хурц сайхан харцанд шингээ юу

ДахилтХувь заяа үүнд буруутай гэж би өөртөө харамсан гомдохгүй ээ

Хүний хүнийг өөрийн болгох гэсэн хүслээ ухаанаараа барьж би дийлэхгүй ээ

Харийн залууд дурласан гэнэн энэ хайраа хэзээ ч мартахгүй ээ

Харин чи минь намайгаа бүү дурсан санаарай

Болор мөнгөн борооны дуслууд нэг нэгээр дуслана

Борхон зүрхэндээ чамайг санасаар нулимс минь хацар даган урсана

Минийх байсан бол яваад очмоор зүрх минь шанална

Мөрөөдөл хүслийн хайр надаас даанч дэндүү хол байх юм

ДахилтХувь заяа үүнд буруутай гэж би өөртөө харамсан гомдохгүй ээ

Хүний хүнийг өөрийн болгох гэсэн хүслээ ухаанаараа барьж би дийлэхгүй ээ

Харийн залууд дурласан гэнэн энэ хайраа хэзээ ч мартахгүй ээ

Харин чи минь намайгаа бүү дурсан санаарай

RapЭнэ дуу испани аястай тэгээд бас NICE

Үгүй ээ,Монгол бүсгүй испани залуутай учирчээ

Нэгэнтээ тэдний дурлал өнгөө алдаж аз жаргал нь хуучирчээ

Гэлээ гээд он цаг элээгээд элээгээд бүсгүй түүнийгээ мартсангүй

Хүлээгээд хүлээгээд харин залуу ирсэнгүй

Бие биендээ тэд бие биендээ уул нь сэтгэлээ илчлэх ёстой

Бүсгүйн ариун биенд хүрсэн харийн залуу буруутах ёстой

Ёстой л толгой эргэсэн дурлал гэдэг нь энэ байхдаа

Нээрээ энэ байхдаа

ДахилтХувь заяа үүнд буруутай гэж би өөртөө харамсан гомдохгүй ээ

Хүний хүнийг өөрийн болгох гэсэн хүслээ ухаанаараа барьж би дийлэхгүй ээ

Харийн залууд дурласан гэнэн энэ хайраа хэзээ ч мартахгүй ээ

Харин чи минь намайгаа бүү дурсан санаарай

Гэхдээ царай төрхийг чинь мартаагүй ээ

Гэнэн зан минь хойноос намайг татаагүй ээ

Мөрөөдөл төдий хайртай би чинь учирахыг

Миний сэтгэл зүрх даанч хүсээгүй ээ

Sha la la sha la la

Sha la la sha la la

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button