Өнчин нулимс

Энэ хорвоо ертөнцөд нар нэгэн байдгийн адил.

Эр хүнд бас аав гацхан л заяадгийг ухаарахгүй явжээ тэнэгхэн хүү чинь.

Хөлс даасан гарыг чинь атгаж суухдаа муу хүүгээ орхиод

Алсын нэгэн одруу яваад өгнөө гэж бодсонгүй явжээ тэнэгхэн хүү чинь

Ааваа та хүүгээ уучлаарай ааваа

Муу хүү чинь таны үргэлжлэл чинь шүү

Ааваа ааваа та хүүгээ уучлаарай

Ангир зүрх шанлахын цагтаа

Ааваа санан дуулан суухад

Аяны шувууд үл хүрэх газар

Аав нь хүүгээ орхиод одсон юм аа

Дахилт Ааваа санавал хүү минь

Мэгшиж битгий уйлаарай даа

Алтан дэлхийн жам юм болохоор

Аав нь хүүгээ орхиод одсон юм аа

Аав минь хүүдээ тэнэгхэн хүүдээ дахиад ганц л заяахгүй шүү дээ

Таныгаа дэргэдээ ирсэн байна гэж хүү нь зүүдэлсэн

Тэр зүүдээ манаж хоносон тэрхэн шөнө бяцхан зүрх минь

Баяраар дүүрэн өвөр дээр чинь эрхлэнхэн

Ааваа та хүүгээсээ дахин бүү холдоорой

Үргэлж дэргэд минь хамт байгаарай хэмээн

Хүү чинь гуйж байна хүү чинь уйлж байна

Хэцүү бачуу энэ хорвоог аргаданхан хүү чинь дуулж байна

Буянтай буурал аав минь харин миний зүрхэнд ирээд

Хацар дээр минь зөөлөн үнсээд тэртээ холруу нисээд

Хүсээд хүсээд ирэхгүйгээр намайгаа орхиод явлаа

Өглөө босоход хацар даган сувдан нулимс урссан байлаа

Таныгаа би дурсан санан зүүдэлсэн байлаа

Дахилт Ааваа санавал хүү минь

Мэгшиж битгий уйлаарай даа

Алтан дэлхийн жам юм болохоор

Аав нь хүүгээ орхиод одсон юм аа

Ааваа гэж мэгшин гэмшин уйлахад

Сэтгэл эзгүйрч таныгаа үгүйлэн санана

Амьдралын энхэл донхол хатуу хөчүү нугачаанд

Эрхийн тэнэг хүүгээ орхиод

Алсын нэгэн од руу одоход хүү чинь уйлсан

Ааваа санан таныгаа санан өр зүрхэндээ өмөлзөн байж

Уухаанаа алдтал уусан уйлсан

Алагхан энэ хорвоод асралт ээждээ түшиг болон

Амьдралыг дэнслүүлж явна

Ангир зүрхэндээ таныгаа санахдаа уйлан байж тэнэгхэн хүү чинь дуулна

Асгаруулан уйлан дуулаад чиг

Аргадаад үнсэх аав минь хаачив даа

Аяс аясхан сэтгэл гэгэлзээд

Аяны шувуудтай хамт одоо юу

Элдвийг бодолгүй эрхлэн тоглон энүүгээр тэрүүгээр явахад минь

Эргэх хорвоогийн жамаар аав минь алсын од руу одоход

Энгэр нойтон мэгшиж уйлан тэнгэр өөдөө харан зогслоо

Эцэг минь тэртээх тэнгээрээс намайгаа харж л байгаа болов уу даа

Дахилт Ааваа санавал хүү минь

Мэгшиж битгий уйлаарай даа

Алтан дэлхийн жам юм болохоор

Аав нь хүүгээ орхиод одсон юм аа

Атгахан зүрх минь энэхн дэлхий дээр

Ааваа нэхэн зогссоор хатуухан энэ амьдралд бачууран байгааг

Хүү чинь нялххан балчирхан байсан хэдий ч бүхнийг ойлгож байсан болохоор нулимс асгаруулан мэлмэрсэн

Одоо хүү чинь хааяаа нэг таныхаа зургийг харан

Ааваа санан бодол болон суух юм

Буурал аав минь үргэлж надтай хамт байх юм шиг

Буруу зөрүүг ялгалгүй эрхэлж явсан цаг одоо дашин шог

Амьдрал үнэхээр хар бараан байдаг

Үнэндээ хүн хэндээ хайраа харамгүй бэлэнлэж байвал

Би түүндээ харамсах зүйлгүй хайрт авынхаа хажууд суугаад

Харж байвал хамгаас илүү халуун хайраар аав минь намайг гийгүүлнэ

Амьдралд хүү чинь таныхаа итгэлийг алдахгүй та минь итгээрэй

Аз жаргалтай байсан үеэ таныгаа дурсан сэтгэлдээ

Уйлж суулаа нулимсаа нуулаа таныгаа би үгүйлэн дууллаа

Аз жаргалтай байсан үеэ оддоос би эргүүлэн гуйлаа

Дахилт Ааваа санавал хүү минь

Мэгшиж битгий уйлаарай даа

Алтан дэлхийн жам юм болохоор

Аав нь хүүгээ орхиод одсон юм аа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button