Хавар чи бид хоёр

Харцанд чинь нялхарсан миний сэтгэл

Хайраар халгилсан миний зүрх

Хайлган урьхан хаврын тэр улирлыг

Дурсдаг шүү би дурсдаг

ДахилтЧи бидний ариухан гэгээхэн

Цээжинд минь дурлалын аялгуу

Учралтайхан эгшиглэнэ

Үргэлжид эгшиглэнэ эгшиглэнэ

Харамслыг бидэн хоёрт төрүүлээгүй учраас

Ханилахын заяаг төөрүүлээгүй болохоор

Хайр мэндэлсэн хаврын тэр улирлыг

Зүүдэлдэг шүү би зүүдэлдэг

ДахилтЧи бидний ариухан гэгээхэн

Цээжинд минь дурлалын аялгуу

Учралтайхан эгшиглэнэ

Үргэлжид эгшиглэнэ эгшиглэнэ

ӨргөлтХалуун амиараа цэгнэх итгэл билээ чи

Хайр мөрөөдлийн гэрэлт тэнгэр минь

Дэлгэрсэн бид хоёрын амин улирлаа

Эргэх цагийг алтан үеээ

Эгэлгүй нандин хаврын тэр улирлыг

Үгүйлдэг шүү би үгүйлдэг

ДахилтЧи бидний ариухан гэгээхэн

Цээжинд минь дурлалын аялгуу

Учралтайхан эгшиглэнэ

Үргэлжид эгшиглэнэ эгшиглэнэ

ӨргөлтХалуун амиараа цэгнэх итгэл билээ чи

Хайр мөрөөдлийн гэрэлт тэнгэр минь

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button