Дуулахгүй л яаж явах юм бэ?

Заяаны хонгор чи минь

Төөрсөөр яваад л ирэв үү дээ

Аз жаргалын мөнгөн шувуухай

Дагуулж хөтлөөд л ирэв үү дээ

ДахилтБолор мөрөөдлийн эгшиг тээсэн

Бодлоо энхрийлмээр алтанхан хоромд

Дурлалын шидээр сэтгэл үерлэхэд

Дуулахгүй л яаж явах л юм бэ

Дуулахгүй л яаж явах л юм бэ

Захгүй хайрын хүү минь

Замаа дагаад л ирэв үү дээ

Жамтайхан цаг хугацааны тойргийг

Зогсоос хийгээд л ирэв үү дээ

ДахилтБолор мөрөөдлийн эгшиг тээсэн

Бодлоо энхрийлмээр алтанхан хоромд

Дурлалын шидээр сэтгэл үерлэхэд

Дуулахгүй л яаж явах л юм бэ

Дуулахгүй л яаж явах л юм бэ

Завсаргүй сэтгэлийн чи минь

Заяа зургаараа л ирэв үү дээ

Замбуулин хорвоод байгааг чи минь

Мартуулсхийгээд л ирэв үү дээ

ДахилтБолор мөрөөдлийн эгшиг тээсэн

Бодлоо энхрийлмээр алтанхан хоромд

Дурлалын шидээр сэтгэл үерлэхэд

Дуулахгүй л яаж явах л юм бэ

Дуулахгүй л яаж явах л юм бэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button