Заяаны хонгор чи минь

Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд

Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан

Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай

Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан

Өнгө өнгөөр анивчих хотын гудамжаар

Өвлийн униар гэрэл нэмэн саруулхан гэгээтэй

Уйтгар үргээх хосын инээд дүүрэн баясалтай

Учирлын цагаан шөнө дөлгөөхөн намуухан

Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд

Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан

Цагаан шөнө

Цав цагаахан цасан ширхэгүүд нь дээрээс зөөлнөөр

Цантах цонхыг шүргэнхэн аажмаар бударна

Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд

Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай

Дун цагаанаар гялтганах шинэ жилийн шөнө

Дурсамж сэрээн догдлуулаад нэгийг бодогдуулна

Дуу хуурын аялгуу нь хаа ч юм бэ сонсогдоод

Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай

Цагаан шөнө

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button