Сэтгүүлчдэд зориулж залуу оддын дуулсан дуу

Авъяас билгийн тэнгэр

Бүгдээрээ адилхан энэхэн орчлонд

Итгэл зоригийн гэгээг та нартаа хайрлая

Ирээдүйн сайн сайханд бид тэмүүлье

Зүс царай хэл яриа адилгүй ч энэ орчлонд

Цэнхэр гаригаа бид цээжиндээ тээсээр

Дуу шиг амьдралаа зориулья

Аз жаргалын дуунд ч бид сарнайн баглаа тэвэрч

Айдсыг ч бид сөрж явна

Эх орны маргаашийн төлөө

Энэ л биеэ зориулдаг бид

Эх орны ирээдүйн төлөө

Энэ л биеэ зориулдаг бид

ДХ

Сэтгүүлч бид бүхний хүслэн

Эх орны минь хөгжлийн ирээдүй

Хүмүүн бүхний хайр хүслийг нэгтгэсээр

Хөх монгол улсаа мандуулья

Гэгээлэг бурхан авъяасын тэнгэр

Гийгүүлээсэй энэ орчлонд

Өрөөл бусдын төлөө өөрийгөө ч үл хайрладаг

Өөдрөг сэтгэлтэн ган үзэгтэн бид

Сайн сайхныг зөгнөн харж явдаг бид

Тэнгэр мэт уудамхан сэтгэлээр холыг харж

Тэнүүн сайхны төлөө болж бүтэхгүй болгонтой

Тэмцэж явдаг аа бид ган үзэгтэн

Аз жаргалын дуунд ч бид сарнайн баглаа тэвэрч

Айдсыг ч бид сөрж явна

Эх орны маргаашын төлөө

Энэ л биеэ зориулдаг бид

Эх орны ирээдүйн төлөө

Энэ л биеэ зориулдаг бид

ДХ

Мөнхийн залуу эрч хүч авъяасаа дээдэлдэг

Алтан номын сүлдтэй ган үзэгтэн бид

Үгийн үнэнээр орчныг сэрээдэг бид

Ган үзгийн мөрөөр түүхийн хуудсыг сийлдэг

Эгэл түмний элч ган үзэгтэн бид

Аз жаргалын дуунд ч бид сарнайн баглаа тэвэрч

Айдсыг ч бид сөрж явна

Эх орны маргаашын төлөө

Энэ л биеэ зориулдаг бид

Эх орны ирээдүйн төлөө

Энэ л биеэ зориулдаг бид

ДХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button