Зөвхөн чам руу

Чамайг би явсны дараа хичнээн ч ихээр хайрлав даа

Нууцхан нулимсаа арчихад чинь өөрийгөө зэмлэн цөхөрлөө

Баяртай гэсэн үгээ өөртөө шивнэж хайрлая

Буруутай л учир гунигаа зүрхэндээ нууцалъя

Гуйя салхи минь би чамаас гуйя

Урсах нулимсаа би чамдаа эгшээе

Алдаж ухаарсан дурлалыг минь

Ариухан түүнд минь бүү хэлээч

Сэтгэлд минь итгэл бэлэглээч, чи минь наддаа ирээ юу

Тэнэгхэн намайгаа хайрлахдаа жигүүртэй гэдгээ нуугаа юу

Мөрөөдлөө зүглэсэн үгтэй над дээр асгарсан хур минь

Мөстөж амжилгүй урсахдаа чам руу урслаа хайрт минь

Гуйя салхи минь би чамаас гуйя

Урсах нулимсаа би чамдаа эгшээе

Алдаж ухаарсан дурлалыг минь

Ариухан түүнд минь бүү хэлээч

Гуйя салхи минь би чамаас гуйя

Урсах нулимсаа би чамдаа эгшээе

Алдаж ухаарсан дурлалыг минь

Ариухан түүнд минь бүү хэлээч

Зүрхнээс минь хөглөгдөн гарсан

Эгшиг аялгуу болгон

Зөвхөн чам руу урсах болно

Хайрт минь урсах болно

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button