Нүд чинь хайр харуулна

Чиний үл мартагдах царай

Чиний инээсэн яриа чинь

Миний хүсэл мөрөөдлийн тольт

Чи миний зүүдний бодол

Зөөлөн амьсгал чимээгүй нойрсох чинь

Зүрх сэтгэл минь чамайг хайрлах дуу нэмнэ

Yзэсгэлэн гоо чинь үзэсгэлэнт байгаль мэт

Yнсэлтийг чинь үгээр тайлбарлаж чадахгүй

ДХ Хос далавчаараа дэвэн дэвсээр

Чамтайгаа би сарлуу ниснэ

Тэндээс чамдаа хайртай гэж хэлээд

Тэнгэрээс цэцгээр бороо оруулна

сонсооч хайрт минь

Чи миний амьдрах хүсэл

Аз жаргалын минь хүсэл

Нүд чинь хайр харуулна

Надад чамд хайртайг сануулна

Чи урьд өмнө энэ үгийг 100 удаа сонссон нь лавтай

Гэвч миний нүдрүү харан сонсооч

Би чамд хайртай,би чамд хайртай

ДХ Чи наддаа байгаа болохоор

Тэнгэрээс би од гуйхгүй

Чи минь наддаа байгаа болохоор

Тэнгисээс би сувд гуйхгүй

Амьдралдаа бүтээж болох хамгийн том бэлэг болохоор

Олж болох хамгиин ховор эрдэнэ учраас

Бурханаас надад өгсөн хамгийн том бэлэг учраас

Бусдаас би юу ч гуйхгүй

Гадаа хичнээн хүйтэн байсан ч хамаагүй, чи гараад ир

Миний сэтгэл чамайг төөнөнө,дулаан чамайг дааруулахгүй

Одод түгээн мишээвэл хайрын үгээ

Тэргэл саран тэртээгээс бид замыг гэрэлтүүлнэ

ДХ Чи миний амьдрах хүсэл, аз жаргалын минь хүсэл,

нүд чинь хайр харуулна

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button