Хайр ирлээ

Анхны борооноор санаандгүй норж танилцсан хавар минь биднийх

Ахиад бороо орохыг хүлээсэн догдлол бүхэн минь биднийх

Ойртон ойртсоор гарт чинь би хүрсэн

Одод зүслэх гэнэн залуу нас минь

Санан санасаар үгүйлдэг болсон

Бусдаас нууж зүрхлээгүй хайр минь

Чамдаа ийм хайртай болохоор минь

Надад үнэхээр итгэдэг болохоор чинь

Дурсамжаар бичсэн захидал минь уйдаахгүйг амлъя

Дурлалаар гоёсон едрүүд минь дуусахгүйг амлъя

Болзоонд хүлээх нь удаан ирдэгсэн

Хаврын үдэш үлгэрийнх байсан

Дурлалд бялуурсан хосын үнсэлт

Дуу шиг сайхныг нь хайр л мэднэ

Ойртон ойртсоор гарт чинь би хүрсэн

Одод зүслэх гэнэн залуу нас минь

Санан санасаар үгүйлдэг болсон

Бусдаас нууж зүрхлээгүй хайр минь

Чамдаа ийм хайртай болохоор минь

Надад үнэхээр итгэдэг болохоор чинь

Дурсамжаар бичсэн захидал минь уйдаахгүйг амлъя

Дурлалаар гоёсон едрүүд минь дуусахгүйг амлъя

Гунигийн дэлбээтэй цэцэг ургадаггүй хавар бүхэндээ хайртай

Гудамжаар хоёулаа хетлелцен гүйсэн дурсамж бүхэндээ хайртай

Чамдаа ийм хайртай болохоор минь

Надад үнэхээр итгэдэг болохоор чинь

Чамдаа ийм хайртай болохоор минь

Надад үнэхээр итгэдэг болохоор чинь

Дурсамжаар бичсэн захидал минь уйдаахгүйг амлъя

Дурлалаар гоёсон едрүүд минь дуусахгүйг амлъя

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button