Нандин учрал

Хонгорхон амраг минь үүрийн гэгээ шиг ирсэн юм

Харцных нь гэгээнд уярсан юм

Хайтан цэцгийн дэлбээ еерее л

Хайрын үгээ шивнэсэн

Дэр нийлсэн ханиа зүрхэндээ мэдэрсэн

Дэврүүн салхинаас ч харамлаад

Чамайгаа чанга тэвэрсэн

Дээдийн жаргалд би итгэсэн

Хорвоогийн хаанаас чи санан догдлон тэмүүлсэн

Хол ойроос чамдаа яардагсан

Санах тоолонд энхрий чиний

Сайхан дүр чинь инээмсэглээд

Уулзах мечее зегнен байж хүлээсэн

Анхил мерийг чинь тэврэх бүрийдээ

Анхны учралаа санах юм

Менхийн усыг би уруулнаас чинь амсъя хайрт минь

Хүсэлтээрээ чи еглее бүхэн сэрээрэй

Нандин учрал минь зуун жилдээ ганцхан хань минь

Навчис бударсан он жилүүд одлоо ч чамаасаа би чинь холдохгүй ээ

Энхрийхэн амраг минь үүрийн гэгээ шиг ирсэн юм

Элбэрэл хайранд чинь уярсан юм

Ганцхан заяах хүний энэхэн орчлонг

Гараас чинь хетлеед туулахсан

Ааль нийлсэн хань минь хаврын нар шиг гийсэн

Амьдралын халаас харамлаад чамайгаа би тэвэрсэн

Ханийн түшиг чи надад хайрласан

Менхийн усыг би уруулнаас чинь амсъя хайрт минь

Хүсэлтээрээ чи еглее бүхэн сэрээрэй

Нандин учрал минь зуун жилдээ ганцхан хань минь

Навчис бударсан он жилүүд одлоо ч чамаасаа би чинь холдохгүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button