Аз жаргалын дуу

Орсон бороон дуслууд гэзгийг чинь гоёсон

Охин чинээ инээдэнд би хязгааргүй дуртай

Надад өгсөн энэ хайр чинь сэтгэлд минь эгшиглэнэ.

Намайг үнссэн уруул чинь санаанаас хэзээч гарамгүй.

Ийм сайхан хорвоогийн дууг битгий зогсоогооч

Ийм сайхан ертөнцийн жаргалыг дуулья даа

Ийм сайхан хайрын дууг хоёулаа дуулья даа.

Ийм сайхан жаргалыг дуулья.

Нарны цагаан салхинд нь гунигын нулимс эгшсэн

Навчны шаргал чимээгээр гэнэн хайр минь боргилсон

Номин цэнхэр тэнгэртээ наадах хос хун шиг

Намуун хайрын дуутай нандин гэгээн учрал минь.

Ийм сайхан хорвоогийн дууг битгий зогсоогооч

Ийм сайхан ертөнцийн жаргалыг дуулья даа

Ийм сайхан хайрын дууг хоёулаа дуулья даа.

Ийм сайхан жаргалыг дуулья.

Анх учирсан учралаа амин зүрхэндээ дээдлэе

Ариун зүрхний угаасаа чамд хайртай гэж хэлье.

Насан туршдаа хайрлах хайрынхаа төлөө

Нэг л олдсон амьдралаа бие биендээ зориулья.

Ийм сайхан хорвоогийн дууг битгий зогсоогооч

Ийм сайхан ертөнцийн жаргалыг дуулья даа

Ийм сайхан хайрын дууг хоёулаа дуулья даа.

Ийм сайхан жаргалыг дуулья.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button