Миний гудамж

Найзууд минь та нар минь хаана байна

Насан багын андуудаа зүрхний цаана хай

Хар багаасаа бага тойргоо тойрч өссөн

Хонгорхон насны андууд минь одоо хаана байна

Миний гитарын аялгууг таньж байна уу

Ингэж дуулахыг минь найзууд минь санаж байна уу

Бидний дуртай тэр дуунд бүгд сэрж

Энэ цонхнууд цөм гэрэлтдэгийг

Хонгор бага насны андууд минь санаж байна уу

Хонгор бага насны найзууд минь санаж байна уу

Чиний ирэх алхааг чинь таньж байна

Энэ болжин шатны өнгийг санаж байна

Чиний инээх царай чинь тодхон байна

Чимээгүйхэн холдсоныг чинь бас санаж байна

Булаг мэт ундрах эгшиг аялгууг минь

Бусдад намайг өртөөлөн хүргэдэг

Зүрхнээс оргитлоос сэтгэлийг дуу минь

Зүүдэн бага насыг минь санагдуулдаг

Миний гитарын аялгууг таньж байна уу

Ингэж дуулахыг минь найзууд минь санаж байна уу

Бидний дуртай тэр дуунд бүгд сэрж

Энэ цонхнууд цөм гэрэлтдэгийг

Хонгор бага насны андууд минь санаж байна уу

Хонгор бага насны найзууд минь санаж байна уу

Уучлаарай Зулаа

Уучлаарай уучлаарай Зулаа

Уучлаарай уучлаарай Зулаа

Уучлаарай уучлаарай Зулаа

Уучлаарай… зулаа

Зугаатай мөчөө би чинь дурсаад

Зүүд нойрондоо чамайгаа зүүдлээд

Хайрт чамдаа хар сарнай бэлэглэе

Харийн чинь дуунд уярна

Хархан нүдэнд чинь дуслах

Хайрын чинь тэр нулимсыг

Хар сарнайтай зүйрлэчихээд

Хайрын чинь дууг дууля

Хуй салхинаас чамайгаа харамлаж

Хайрийхаа дээдээр чамайгаа тэтгээд

Сайхан чамдаа сарнай цэцэг бэлэглэе

Сэтгэлийн чинь үгэнд итгэнэ

Хархан нуднээс чинь дуслах

Хайрийн чинь тэр нулимсийг

Хар сарнайтай зуйрэлчихээд

Хайрийн чинь дууг дууля

Өнчин Тогоруу

Өноо өглөө миний дээгүүр

Өнчин ганцхан тогоруу нислээ

Өнчин ганцхан тэр тогорууг

Өөртөөгэйн би жишэн зүйрлэхдээ

Ганцаараа юу тогоруу шувуу

Ганганан гуганан нисэн одлоо

Ижлээ алдсан хөөрхий тогорууг

Иргэн иртэл дуугаан би дуулна

Өмнийг зорисон тэр тогорууг

Өөртэйгөөн би жишэн зүйрлэхдээ

Уйтгарт нуднээс нулимс унагаан

Унаган хайраа эргэн санахдаа

Үдэш унтах зуудэнд минь

Үргэлж нисэн ирэх тогоруу

Уурлан сэрээд хувцлаад хархад

Ургэлж надаас хулижин одох юм

Зүүдэнд умбах шөнө бухэн

Зүрхэнд нисэн ирэх тогоруу

Заяа төөргөөр адилхан ч гэсэн

Замбуйлан дээр ижлээ ирэх юм

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button