Таавар мэт

Та нарт би хэдэн үг хэлье

Шээсээ барь би нөлөөгөө тэлнэ

2000 онд миний хийсэн Бадарчинг

Намайг эзгүй хойгуур надаас чи хулгайлсан

Хэдэн үгний хойноос харамсах юм байхгүй ээ

Гэхдээ та нарын дуулсан байдал надад таалагдаагүй ээ

Иймээс би Бадарчинг ахин дуулна хөгшөөн

Та нарт харин зөвлөж хэлэхэд чиний хоолой хошного

Күйза хөгшөөн микрофоноо над руу хойш нь цацаа

Дэндүү халуун райм нулимс төдий, комьпютэр гацаана

Нээх худлаа худлаагаараа цуурна дандаа худлаа

Суудлаа өгөх дургүй мс миний үгийг уудлана

No more commercial гэж байсан дууг нь

Худлаа шаахыг нь сонсоод миний дотор муухай огино

Иймэрхүү дэмий юм тэдэнд илүү зохино хохино

Ихэнх хүмүүс биднийг сонсоод толгой дохино

Тэр мэдээж энэ Күйза-ийн СД ний дээж

Юн Амай хип хопыг сонсоод мэдрээч

Холбоо нэр хүндээ унагаана бид шогтооно

Бид удахгуй хип хоп-д хууль цаазаа тогтооно

Еэ, дуусаагүй зууны нэг нь эхэлжийна

Хэдэн цаасанд хайр дуулж бүгдийг мэхэлжийна

Тиймээс өөрөө өөрийн хөдөлгөөнөө өргөн барьжийна

Буруу хип хопын эсрэг вакцин тархинд тарьжийна

Күйза би таавар мэт

Эргэж ирнэ яг хавар мэт

Миний хэлэх үг заавар мэт

Гэгээрүүлээд яг судар мэт

Тэнгэрээс асгарах аадар мэт

Чамайг дагана би сүүдэр мэт

Хөтлөн дагуулна лийдэр мэт

Хүлээн зөвшөөрнө Баабар мэт

Өөрийгөө илэрхийл орон зайгаа эзэрхийл

Хэзээ хаа яваа ч өөрийн бодол саналаа хэл

Харин хаая бусдийг сонс бодолхийл

Ялангуя намайг сонс эрэгцүүл

Хувь заяа миний гарт бүрэн бий

Тэр заяа намайг чамайг хүлээж байна

Хэв маяг арга барил чөлөөтэй

Миний хаяг б_күйза@яхоо.цом

Freestyla Bizzy Benny тайзан дээр

Эргэн дурсая аа ББЧайн миний зүрхэнд Мистер Күйза

Эргэж ирэв яг есүс мэт тэгээд тайзнаас

Тархинд халдав яг вирус мэт харцгаая

Crew хэрхэн бут авахыг таацгаая

Хэдэн СД зарах бол? би дуртайяа

Чамтай үзэл бодлоо солилцоод заая

Crew хип хоп-ыг эхнээс нь

Хэн нэгэн цочроож нийгэмд үнэнийг хэлэхээ болилоо

Хэлтэй болгон хип хопоор үглэж дуулж байгаа мөртлөө

Гараа дээшээ дагаад дүүл гэхээс өөрийг хэлэхээ болилоо

Газраас олдсон ганган үг энд тэндгүй дээр дооргүй

Миний үгс рап-д тус чамд сурахад тохиромжтой

Чиний үгс төгс бус гэдэг нь сонсоод ойлгомжтой

Сүүл толгой сүүл хичнээн холбоод утга алга

Нэгэн хэвийн хэмнэл сонсоод урагшаа өгөх урам алга

Хип хоп алдар минийх дорно дахиний Кунз

Хип хопийн үгийн баялаг дэлгүүр хөзрөөр түц

Миний пүүз чамайг гүйцнэ Method-ийн би фан нь

Wu Tang, D.R.E, Shady, Xzibit

Миний дуу та нарт таалагдсийм

Ноён Күйза гэдэг нь танигдсийм

Рап-ийн төлөө гэдэг нь харагдсийм

Миний нөлөө тэвчээр барагдсийм

Чи жоохон relax эргээд mic-нд гараад ирнэ

Микрофон барьсан Шогун чамайг хар даруулж сэрээнэ

Бүдүүн хоолойт юу билээ хужаа татар буриад

Доош нь чихчээд байхад тоглолтондоо өөрсдөө уриад

Зайл зайл зайл золбин мөнхийн рэп

Орчуулаад ойлго youre full of a crap

Юун фифты цэнт би тэрнээс чин илүү

Шүтэж дуулсан дуу нь том од ах билүү

/Күйза/

Банг банг банг! үгийн дайн би дайрна

Бөмбөгдөнө миний мэргэн үгс хот дундуур тэд хайлна

Би нутгаа хамгаалж явах ёстой эр цэрэг

Гэвч харийн нутагт үйлдэж ирэв гэмт хэрэг

Хөөрүү сэтгэлт төөрөлдөн хүн уруу татан зөрөлдөнө

Өөрийн бус үгээрээ индэр дээрээс өөдөөс сөргөлдөнө

Чөлөөт сэтгэлгээгээрээ зүгээр би чамайг дээрэлхэнэ

Муугаа харуулаад миний өөдөөс чи хэрэлдэнэ

Ноён Күйзатай уралдвал тэртээ холоос чирэгдэнэ

Тархи чинь ажиллахгүй сандарч толгой чинь эргэнэ

Тэгээд чи тэнэгтэнэ тэрэнтэй бантан сөхрөнө

Тэр цагт чиний толгой уулан дээрээс өнхрөнө

Хайрт минь хайрт минь гэж дуулахаас өөрийг мэдэхгүй ээ

Төрсөн эхээ загнаж зодоод дампуурснаа чи ичихгүй ээ

Чамайг танихгүй ээ гажиг хүнийг мэдэхгүй ээ

Micheal Jackson хоолойгоо шахаж үглээд өрдөө хэрэггүй ээ

Саваагүй нохой саранд хуцна, тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ

Мэдээгүй байхад надтай хүмүүс миний дургуйг хүргэж үзнэ

Гараа өргө, ханаа мөргө бууж өг

Намайг эргээд харах зуур миний өмнө сөгд

Күйза би таавар мэт

Эргэж ирнэ яг хавар мэт

Миний хэлэх үг заавар мэт

Гэгээрүүлээд яг судар мэт

Тэнгэрээс асгарах аадар мэт

Чамайг дагана би сүүдэр мэт

Хөтлөн дагуулна лийдэр мэт

Хүлээн зөвшөөрнө Баабар мэт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button