Ганцаараа

Би чамд хайртай гэдэг үг цээжинд ганцаараа

Хэн нэгэнд хэлье хайрын үгээ чангаараа

Зүрх зөрүүд зангаараа хайрлая хэмээн дэвэрчийна

Цонхны цаана зун цагын зөөлөн бороо шивэрчийна

Сэтгэлд минь хуучнаараа цасан ширхэг хаялна

Сая л энэ ганцаараа хайрын дуугаа аялна

Би бүсгүй хүний хайрыг гуниглан дурсаа л

Цонхонд дуссан бороон дуслууд цонх даган урсаа л

Үдэш болохоор гадаа уйдаад хөлөө савлаад

Цуг харьж яваа хосууд сэмхэн инээд алдаад тавлаад

Зүрхэнд минь хайрын зүгээс сэм салхи нь сийгэнэ

Хэн нэгнийг хайрлая гэнэ, бас үнсэлцэе гэнэ

Одоо би гэнэ хэн нэгний утга учир болохсон

Үгэнд минь уяраад үнсэх хайртай хүнээ олохсон

Гэтэл би ганцаараа тэврэх хүнгүй сэржийна

Ганцааранг мэдсэн юм шиг гадаа бороо зүсэржийна

Дахилт

Би ганцаараа явъя

Одод түгээд би чадсангүй

Би ганцаараа явъя

Цонх сэвэлзээд бүтээгүй

Би ганцаараа явъя

Нулимс урсаад чадсангүй

Би ганцаараа явъя

Сэтгэл уяраад болсонгүй

Цэцэг уулнаас түүгээд хэн нэгний үсэнд хатгахсан

Бодолдоо шүүгээд би чинь зөөлөн гарыг нь атгахсан

Би мэднэ чи бид нар ялихгүй зүйлээс маргадаг

Зүүнээс мандсан нар нь дээгүүр явсаар баруунд жаргадаг

Чи бид нар хэзээ ямар бороо орохыг шийддэггүй

Шөнөжин орсон бороон араас заавал наран гийдэггүй

Би тэгвэл чиний хажууд шүхэр барин зогсоё

Наран гийхгүй удаад уйдвал би хаалгыг чинь тогшоё

Гэтэл одоо ганцаараа үдшийн бүрийд дарагдаад

Шөнөжин орсон бороонд норсон гэдэг нь сэм анзаарагдаад

Сууж байвал зөрөөд өнгөрөхдөө хайрыг минь эргээд харчаарай

Салхинд нээгдсэн хаалга байвал ороод нэг харчаарай

Дахилт

Цонхны цаана бороо шиврээд гэтэл сэтгэлд шаагина

Бодол минь сэтгэлээсээ хэн нэгнийг хайрлая гэнэ

Зүрхэнд минь хайрын үгс нь ганцаар гунигтайгаар хангинана

Зүрх сэтгэл янгинана, хайрлая хэмээн цангинана

Хайр над дээр ирнээ хэмээн зүрх сэтгэл минь хөөрсөөр

Уйдаж хүлээсэн бороон дуслууд нэг нэгээрээ цөөрсөөр

Энэ бороо шивэрсээр нарнаас өмнө учрая

Чин сэтгэлээсээ байсаар хоёул хамтдаа хуучрая

Ганцаар уйдаж суугаа надад дүүрэн хайрыг хэлэх үг

Сэтгэлээсэээ би хэлье хайрын зүг

Би чамдаа хайртай гэдэг үг цээжинд ганцаараа

Хэн нэгэнд хэлье хайрын үгийг энэ чангаараа

Дахилт

Хайрыг хүсээд би ганцаараа

Хайрлаач гэжийна би ганцаараа

Хайрыг хүсээд би ганцаараа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button