Хайртай Гэдгээ Хэлээч

Чамайгаа чанга тэврэн дээш өргөе хайртай гэдгээ чихэнд чинь шивнэе

Хорвоод ганцхан минийх гэж чангаар зарлаад чамайг тамгалая

Намайг харсан тэр л мөчид харц мөргөлдөөд салсан

Дараа нь зөвхөн минийх болно гэж өөртөө амласансан

Чиний зөөлөн арьсыг шүргэхэд том бие минь бачуурна

Yнсэх бүрт биед чинь шингэж урсах дөхнө хажуугаар нь

Бүхнээ надад өгдөг ч гэлээ илүү ихийг хүснэ бас

Өөртөө байгаа бүхнээ чамдаа зориулахыг хүснэ бас

Тэнгэрт түгсэн одод олон ч нар сар хоёр гийгүүлдэг

Чиний минь алаг хоёр нүд санан суугаа намайг гийгүүлдэг

Намайг чангаар тэврээд зөвхөн минийх гэж хэлээч

Чамтай байхдаа хэлдэггүй шүү санасан гэлээ ч

Чамайгаа зүрхэндээ тэвръе

Хайртай гэдгээ хэлээч үргэлж чамаас сонсохыг хүсээд

Yүрд минийх болооч

Намайгаа зүрхэндээ тэврээд

Хайртай гэдгээ хэлээч үргэлж чамтай хамт баймаар

Yүрд чинийх больёо

Yүрд цугта байгаач надтай насан үүрд байя би чамтай

Гэгээн хайрын дуу минь энэ дуу миний хайрыг хэлсэн энэ дуу

Нүдэндээ буйлан хуураач намайг битгий сэвтээгээч

Наашаа харан мишээгээч

Цуг байгаад холдох тоолонд утсаар яриад тавих тоолонд

Дөнгөж холдоод хором тоолно шөнөжин чамайг зүүдэлж хононо

Өдрийн сайхан дурсамж орой санагдахаар

Сэтгэл зүрх хоёр улам татагдасаар

Чи наддаа ирнэ тиймүү улаан сарнай цэцгэнд дуртай тиймүү

Yнэн голоосоо намайг хайрлана илүү

Хэзээ нэгэн цагт ч хайр нь илт үү

Сэтгэл зүрхнээсээ хамтдаа ярилцах уу

Би чамдаа ярих уу дурсамжаасаа хуваалцах уу

Хар даран зүүдэлж сэрээд түүндээ итгэн айж билээ

Тагларах зүрхэн яаран гүйхдээ бүдэрч унаад нэгийг хөтөж билээ

Тэгээд чамдаа яваад очтол чи минь үүдэн дээрээ намайг тосож аван

Ичингүйрэн хоёулаа уулзаж билээ

Чамайгаа зүрхэндээ тэвръе

Хайртай гэдгээ хэлээч үргэлж чамаас сонсохыг хүсээд

Yүрд минийх болооч

Намайгаа зүрхэндээ тэврээд

Хайртай гэдгээ хэлээч үргэлж чамтай хамт баймаар

Yүрд чинийх больёо

Би гэртээ ганцаар сэрээд чамайгаа бодон уйтгарлан суухдаа

Хамгийн сүүлчийн харсан хүн минь чи минь л байлаа

Сормуус буухдаа, түргэн наддаа ирээч хэмээгээд дуртай дуугаа дуулийн чамдаа

Сэтгэл зүрхээ биеэ тушаая дотуур хувцасаа тайлъя чамдаа

Наран мандах тоолонд чамайг дэргэд минь байгаасаа гэж

Хайгаасаа гэж хайгаад хайраа олоосой гэж

Бурхан биднийг тавилан биднийг учруулсан болох нээ

Тэнгэр үргэлж цэлмэг ч гэлээ нартай өдөр олон шүү

Чамайгаа зүрхэндээ тэвръе

Хайртай гэдгээ хэлээч үргэлж чамаас сонсохыг хүсээд

Yүрд минийх болооч

Намайгаа зүрхэндээ тэврээд

Хайртай гэдгээ хэлээч үргэлж чамтай хамт баймаар

Yүрд чинийх больёо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button