Бүтэн сарны доор

Бүтэн сарны дор чамтайгаа

Бүтэн сарны дор зүүдтэйгээ

Бүтэн сарны дор хүслээрээ

Бүтэн сарын турш хамтдаа

Бидэн хоёрын зүрх хосоороо

Бидэн хоёрын уруул гэрэлтээд

Бидэн хоёрын зүүд ижилсээд

Бидэн хоёрын төгөл цэцэглээд

Би чамайгаа хайрлан үнсэхдээ

Би жаргалтай гэж саранд шивнэсэн

Чи намайгаа тэвэрч суусан

Зүүд биш байсныг сар мэднэ

Дахилт

Сар гэрлээрээ чамайг хучихдаа

Тэнгэрээс чам руу бүүвэй аялна

Харин би чинь чамайгаа

Харж л суухдаа хайртай гэдгээ улам мэдэрнэ

Тэргэл сарны дор чамтайгаа

Тэртээх оддын дор зүүдтэйгээ

Тэргэл сарны дор хүслээрээ

Тэр л сарын турш хамтдаа

Мөрөөдөх зүрх хосоороо

Мөнхөд хайраар гэрэлтээд

Миний чиний зүүд ижилсээд

Миний чиний төгөл цэцэглээд

Чиний уруулыг хайрлан үнсэхдээ

Түүнд хайртай гэж саранд шивнэсэн

Чи намайгаа тэвэрч суусан

Зүүд биш байсныг тэр сар мэднэ

Дахилт

Сар гэрлээрээ чамайг хучихдаа

Тэнгэрээс чам руу бүүвэй аялна

Харин би чинь чамайгаа

Харж л суухдаа хайртай гэдгээ улам мэдэрнэ

Энхрий намуухан хоолойгоор хаиртай гэж

Түүндээ шивнэсэн

Эрхэлж надад тэврүүлж суусан тэр л удэш

Энгиин биш байсан

Дахилт

Сар гэрлээрээ чамайг хучихдаа

Тэнгэрээс чам руу бүүвэй аялна

Харин би чинь чамайгаа

Харж л суухдаа хайртай гэдгээ улам мэдэрнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button