Хайр

Би чамайгаа зүүдэлж байна

Битгий сэрээсэй энэ зүүдэндээ л би чамдаа хайртай шүү гээд

Яагаад чамайгаа гомдоосноо

Яах гэж чамаасаа холдон явсанаа

Зүүдэндээ л би хэлж чаднаа

Урд шөнө би чамайгаан зүүдэллээ аргагүйдээ

Уулзаагүй удсан болохоор би чинь хайрт минь чамайг

Хүлээгээд бас санаад хүнд хэлж чадахгүй болохоор

Зүүдээ л би хүлээх юм даа

Зүүдний минь энэ учрал

Зуурдын аз жаргал өгнөө

Зүрхнийхээ үнэн үгсийг

Зөвхөн хоёул ярилцанаа

Хол байхдаа мэдсэн хайраа

Хос зүрхээрээ мэдрэе

Харин энэ бүхэн зүүд биш байг

Би чамтайгаа хамтдаа л байна

Бас л дахиад зүүд юм гэж үү чамайг тэврээд гарыг чинь атгаад

Уулзахгүй шүү гэж бодож явсанаа

Уучлалт гуйж чадахгүй байсан учир бүхнээ хэлж байх юм

Битгий чи надаас уучлал гуй үнэндээ бол

Би ч гэсэн чиний өмнө буруутай хайрт минь сонсооч

Бие биедээ хайртай гээд хэлж байсан үгээ санаад

Хүлээх юм чамайгаан би

Зүүдний минь энэ учрал

Зуурдын аз жаргал өгнөө

Зүрхнийхээ үнэн үгсийг

Зөвхөн хоёул ярилцанаа

Хол байхдаа мэдсэн хайраа

Хос зүрхээрээ мэдрэе

Харин энэ бүхэн зүүд биш байг

Хэлж чадалгүй өөртөө үлдээсэн

Хайрын үнэн үгээ дэлгэе

Хэн нэгэнд биш чамдаа л хадгалсан

Халуун уруулаараа чамайг үнсэе

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button