Ийм Нэгэн Дурлал

Уулын оргил өндөр боловч мөс цасанд дарагдаасай

Ус хэдий гүн гүнзгий ч мөнх харанхуй ноёлоосой

Хайрт минь хүн хэдий ухаантай ч хагацалын өмнө сөгдөөсэй

Yнэнчээр биенээ хайрлавал аз жаргалыг бид олноо

Харанхуй шөнө айвал чи минь хамт байгааг санаарай

Худал хуурмагт төөрвөл хайр минь үнэний гэрлийг бариад

Хүний ертөнцийг хамт туулах намайгаа чи олоорой

Харин хоёулаа хамтдаа бүгдийг эхнээс хийнэ

Хайраа Чи мэдэх үү Хорвоо Ертөнцийг Гайхалтайг

Нэгэн нарны дор хамтдөө тиймүү

Хайрт минь чи сонсооч сонсооч

(сонсооч хайрт минь дуулах дууг минь сонсооч)

(сонсооч хайрт минь дуулах дууг минь сонсооч)

Дурласан наддаа чи минь тэнгэрийн дагина минь билээ

Дуулах дууны минь ганцхан аялгуу эгшиг билээ

Энэ хорвоо дээр хүмүүн бид дутуугаа бусдаас хайдаг

Хэрвээ бид хичээвэл амьдралаас бүгдийг авнаа

Хайраа Чи мэдэх үү Хорвоо Ертөнцийг Гайхалтайг

Нэгэн нарны дор хамтдөө тиймүү

Хайрт минь чи сонсооч сонсооч

(сонсооч хайрт минь дуулах дууг минь сонсооч)

Амьдрал гэдэг сайхан модны алтан навчис нь бид юм шүү

Хайраар хоёул уусан жаргаяа

Асгаран ундаалах бороо нь бидний итгэл сэтгэл юм шүү

Тиймээ чи минь үүнийг мэдэх үү Хайраа

Хайраа Чи мэдэх үү Хорвоо Ертөнцийг Гайхалтайг

Нэгэн нарны дор хамтдөө тиймүү

Хайрт минь чи сонсооч сонсооч

(сонсооч хайрт минь дуулах дууг минь сонсооч)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button