Нулимс дуслахгүй жаргал

Амгалан цээжинд цохилох өр зүрхийг минь гийгүүлж

Амрагийн халуун хайр надад нар болон гэрэлтээд

Ариухан үнэнч дурлалдаа зүрхээ жаргааж явбал

Амьд яваа насны нэгэн жаргал болно.

Үгийн төдий гэндлээр зүрхний нараа гундаавал

Үд дундын халуунд ч цээжний гүнээс жиндэнэ

Үлэмжийн их хайрандаа жаргаж явснаа үгүйлж

Үд дундын халуунд ч сэтгэл дандаа даарна

ДахилтХайртай шүү би хайртай

Хайртай гэж ахиж хэлмээр байна

Хайрлах тусмаа улам их санах юм чамайгаа

Наслахын адил зүрхийг минь жаргаах

Наран адил чамайг жаргаан би

Санах бүрийд сэтгэл минь эзгүйрч

Сайхан зүүдэндээ тэврэн үнсье

Ирэх өдрүүдийг санан үгүйлэхэд

Ижилгүй хайранд нас минь багдана

Эрхлэн жаргах өдрүүд цөөдөх юм шиг

Энэхэн бие минь чам руу зорино

Сэтгэлдээ би хайрлаж байна

Чамайгаа чанга тэврэмээр байна

Шаналахдаа би хүсэн үгүйлээд

Сэтгэл зүрхээ тогтоож чадахгүй нь

ДахилтХайртай шүү би хайртай

Хайртай гэж ахиж хэлмээр байна

Хайрлах тусмаа улам их санах юм чамайгаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button