Цэргийн Бодол

Өнчин дэрэн дээр нойр хулжаад

Өнийн ирээдүйг сэтгэн бхад минь

Өөрийн эрхгүй чи минь бодогдож

Өр зүрх минь чамруу тэмүүлнээ

Цэрэг би чинь ингэж бодохоор

Цээжин дотор минь гал дүрэлзээд

Цэвэр сэтгэлийн уяас алдуурч

Цэргийн хуарнгаас чамруу тэмүүлнээ!

Чамайг би санан дурсаж

Чандмань мэтээр хайрлана гээд

Хэнээс ч дутахгүй сайхан амьдрах

Хэтийн зорилго надад бий шүү

Бүсгүй би чинь ингэж бодохоор

Бүлээн зүрх минй уяран хайлж

Булбарай үрээ тэврэн мишээсээр

Бүүвэйн дуугаа аялж сууна би

Хаврын улирал дөхсөнч юм уу

Хайртай үрээ санасан ч юм уу

Халагдах хоног минь ойртсон ч юм уу

Харих хоногоо тоолон сууна би

Хаврын улирал гурвантаа ирэхэд

Хайртай үр чинь том болжээ

Ханийн жаргалыг эрхгүй мөрөөдсөөр

Хайрын дуугаа чамдаа дуулъя

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button