Миний мөрөөдөл

Наран саран ээлжлэн

Хорвоогийн эгэлхэн

Өдрүүд өнгөрөн өнгөрсөөр

Энэ дэлхий дээр ирсэн

Утга учир хайрт минь

Чиний төлөө дуулъя

Хайрын тухай би юу ч мэдэхгүй ээ

Хүмүүс яагаад дурладагыг ойлгохгүй

Надад мэдрэгдэх сэтгэл хөдлөлийг

Хайр гэж бодож явсан би

Дх (2x)

Тэмүүлнэ аз жаргал өөд

Тэнд л заавал хүрнэ гэж мөрөөдөөд

Тэвчээрийг минь амьдрал шалгаад

Хаяа бүх зүйл тийм

Хэцүү санагдвал

Бүү уйлаарай хайрт минь

Сайныг бодож явахад

Саад мундахгүй ээ хонгор минь

Санаа зөв бол хүрнэ ээ

Ирээдүйг би сайхнаар төсөөлөх дуртай

Энэ ертөнцөд чамдаа л дурласан болохоор

Ганц тохиох амьдралыг чамтайгаа

Элээнэ гэж бодож явдаг

Дх (2x)

Тэмүүлнэ аз жаргал өөд

Тэнд л заавал хүрнэ гэж мөрөөдөөд

Тэвчээрийг минь амьдрал шалгаад

Цог мэт анивчих од

Гал мэт дүрэлзэх нар

Орчлон хорвоогийн үнэнд

Эргэлзэх хэрнээ би

Энхрий чамайг хайрласан

Сэтгэлд хэзээ ч эргэлзэхгүй

Зүүд шиг хайр хаанаас ирдэгийг мэдэхгүй ээ

Зөвхөн чамд дурласнаа л би ойлгож байна

Зөндөө урт замыг хамт туулахыг хүсвэл

Түшиг тулгуур минь чи болооч

Дх (5x)

Тэмүүлнэ аз жаргал өөд

Тэнд л заавал хүрнэ гэж мөрөөдөөд

Тэвчээрийг минь амьдрал шалгаад

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button