Явахдаа

Мэдээ орсон цагаас хойш

Хүссэн хэрэг минь бүтэж

Эх орноо хамгаалахаар

Одоо мордох боллоо

Баяртай, хонгор минь баяртай

Анх болзож учирсан шигээ

Буцаж ирэхэд минь тийм байгаарай

Үнэн зүрхний чамайгаа

Үхтлээ би мартахгүй

Дахилт

Аагим халуун, тэсгим хүйтэнд ч

Ган хэрэм шиг бөх зогсож,

Хурц нүдээ цавчилгүй

Зоригтойгоор хамгаална

Дахилт

Халдах дайсан, шургах тагнуултай ч

Идэр бүргэд шиг эрс тулгарч

Хүдэр биеэ хайрлалгүй

Омогтойгоор тэмцэнэ

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button