Шөнө

Хавирган саран гялбалзаж

Хавь ойрыг гэрэлтүүлэх нь

Харанхуй бургасны дэргэдээсэе

Хайх явдалтай минь нөхцөлдөнө

Өвс хийсээд ирэв үү

Өстэн тулаад учрав уу

Бөөн цагаан юм

Бөмбөрч ядах нь харагдана

Сартай шөнийн тунгалагт

Сайтар түүнийг ажиглавал

Цагаан өвсөн дээлтэй

Цадиггүй дайсан мөлхөнө

Саглагар бургасны зах руу

Салгалсаар түүнийг дөхөд нь

Дагаж гэтээд баривал

Дайрч урдаас нь ноцолдов

Хилч намайг ялахад

Баригдсан дайсан амьсгаадна

Сайн байна гэсэн шиг

Сартай шөнө мэлтийнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button