Байлдагчийн захиа

Заяатай төрсөн хонгор минь
Захиагаа чамд үлдээе!
Улсаа хамгаалах хувьтай
Учралт хүүгээ хүлээгээрэй!
Наадан инээлдэн өсөгч
Найрамдалт ах дүү шиг
Намайг чамайг бойжуулсан
Эх орноо хамгаална би
Хилийн овоо харагдсан
Хээрийн хязгаарт зогсохдоо
Цас шуурсан өдөр ч
Сартай шөнө ч санана чамайг!
Гашуун хшшүүгээр хорсгож
Гал түймрээр шууруулавч
Гамшигт дайсан халдавч
Гайхамшигтайгаар ялж чадва