Сүхбаатарын алдар

Үе үргэлж нөхөрлөж явах

Үлэмжхэн их Зөвлөлт улстай

Санаа сайт ард олон түмнээ

Сайтар холбосон Сүхбаатар минь

Эх орноо бахдах

Эгшигт яруу дууны

Алдарт манлайд Жанжин

Сүхбаатар таны

Алдар гавьяа нэр чинь

Сүр хүчин болж байна.

Түнэр хар салхи шуургыг

Төмөр далавчаар зүсэхийн адил

Бэрх хэцүү тэмцлийн дундуур

Биднийг удирдсан Сүхбаатар минь

Дахилт

Энх түвшин амьдралын замаар

Эгэл олноо жолоодсон

Ачит Чойбалсаны нөхөр

Агуу дурсгалт Сүхбаатар минь

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button