Зугаалгын мар

Шингэсэн нарны улбар туяа

Шилийн цаагуур замхарч байна

Сэрүүхэн орой сэтгэл тэнүүн

Шинган агаарт дуугаа өргөнө хө

Сэрүүхэн орой сэтгэл тэнүүн

Шингэн агаарт дуугаа өргөнө хө

Үнэнч хүчээ түмэндээ зориулж

Үлгэрийн ордыг гардан байгуулж

Үеийн бид нар хоолой нийлүүлж

Үдшийн зугаалгын дуугаа өргөнө хө

Үеийн бид нар хоолой нийлүүлж

Үдшийн зугаалгын дуугаа өргөнө хө

Манай тасгийнхан

Мижид, Ш. Сугар нарын хөгжим С. Долдын шүлэг

Харийн зэрлэг дайсныг

Эрэлхэг тэмцлээр ялсан

Хатан зоригт баатрууд

Энэ тасгаас төрсөн

Манай тасгийнхан удмаараа

Манлай бүтээлийн эзэд юм

Цэргийн сахилгыг чандалж

Эрдмийн ихийг сурсан

Цогтой нүдээ ширтэж

Энхийн харуулд зогссон

Дахилт

Дайныг үүрд жигшиж

Дандаа тайвныг хүссэн

Далай сайхан эх орондоо

Зөндөө ихийг бүтээсэн

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button