Цэргүүд тариалан дээр

Урьхан хавар бордсон

Уудам тариалангийн талбайд

Арвин үрийг суулгасан

Ардын цэргийнхэн баяртай

Аварга трактор унаатай

Ажилсаг олон дайчид бид

Ариун цогтой хөдөлмөрөөрөө

Атар газрыг хагалсан юм

Аяны шувууд буцаж

Алс тэртээ зорихын цагт

Алтан тариагаа хурааж

Амалсан үүргээ биелүүлдэг

Ургасан тарианы ажлыг

Уралдаад хийхэд бахдалтай

Урдаа тохиолдсон бэрхшээлийг

Даваад гардаг заншилтай

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button