Золбоо төгс дайчид

Цэргийн эрчүүд бидэнд туслахаар алсаас ирээд

Нижгэр нэгдлийн суурийг барилцаад буцаад явсан юм

Цэмцгэр суурийг хараад баймаар үнэхээр сайхан

Шижгэр залуу дайчид дандаа санагддаг юм

Ахиад уулзах янаг сэтгэлийн болзоо тавь гэж

Ам нээж яаж хэлэх вэ, чадаагүй юм

Атар газрыг зориод явсан ажилсаг дайчидтай

Анд болоод хоцорсон юм бид бүгдээр

Хөгжил наадам баясал бүжигт авьяас төгөлдөр

Хөдөлмөр сурлага хоёрын эзэн нь болсон

Хүүхнүүд бидний хайртай болсныг мэдсэн болов уу

Хүсэлт тэд маань манай нэгдэлд ирэх болов уу

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button