Баатар Аюуш

Төөнөрсөн галын дундуур

Түмэн бэрхшээлийг тэсвэрлэж

Түрэмгий дайсныг даралцаад

Түүхт ялалтыг зүтгэсэн

Аюуш баатрынхаа

Алдрыг магтаж

Ард цэрэг бүгдээрээ

Аялан дуулж байна.

Хайрт орныхоо даалгаврыг

Халуун амиа хайрлалгүй

Хатан зоригоор биелүүлж

Хамаг даяар алдаршсан

Дахилт

Энх тайвныг бататгах

Эрхэм ариун үйлсдээ

Энгүй гавьяа байгуулж

Эгэл олноо зоригжуулсан

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button