Залуу офицер

Цэцэгт талын дундуур

Цэргийн жагсаал алхлахад

Жавхлан сүртэй жагсаалыг

Залуу офицер командална

Алган өлгийгөө хамгаалж

Атаат дайсныг дарсан

Ялгуусан офицерын энгэрт

Ялалтын одон гялалзана

Идэр олон цэргийн

Эгнэсэн жагсаал сүртэй

Эрэлхэг залуу офицерын

Эрхэм алдар нь сайхан

Алтан шар погон нь

Аварга мөрөнд нь гялалзаад

Цэргийн ариун эрдмийг

Цэрэг олонд зааж байна.

Олон дайчдын дундаас

Онц сурлагаар шалгарсан

Цогт идэр цэргүүдийн

Цовоо сэргэлэн офицер

Ард олон түмэндээ

Алдар нэр нь магтагдсан

Бэрхшээл туулсан цэргийн

Баатар эцэг нь болсон юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button