Хилчин

Хилийн харуулд би чинь гараад

Холын анир чимээ чагнаад

Тэргэл cap ч үгүй түгсэн од ч, үгүй

Түнэр харанхуйд сэрэмжтэй зогсож

Өнийн сайхныг би чинь өмгөөлж

Өстний аюулаас нутгаа хамгаалж

Зүрхний чи ч үгүй, зүүд нойр ч үгүй

Зорьсон үүргээ биелүүлж зогсоно

Хүйтэн шуурга исгэрэх зүг өөд

Хонгор чи минь сөрж алхаад

Хайрт над ч үгүй, хормын зав ч үгүй

Ховио манаад гялалзаж явна уу

Нижгэр нутгаа би чинь хамгаалаад

Нэгдлийн сүргээ чи минь манаад

Халширч шантралгүй, харьж буцалгүй

Хоёул эх орондоо хүчээ өгье.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button