Эгэл цэрэг

Талын манханд давшиж байсан

Тасаг цэрэг явсан юмсан

Дайсан биднийг бүсэлж авсан

Даанч хэцүү цаг юмсан

Олон жилийн хойно ч гэсэн

Одоо чи минь хаана ч гэсэн

Нэртэй хүний зүстэй хөвгүүн

Нээрэн чи эгэл цэрэг шүү

Цэдэг навчгүй тэрхэн газрыг

Цээжин дороо хамт тэврээд

Цэл залуухан амиараа бүтээж

Цэргийн ёсоор тусалсан юмсан

Дахилт

Ангидаа чамайг мэдээ хүргэхээр

Аюулын хүрээг дайран гарахад

Хүлгийн туурай л газар хүрвэл

Хүний сум тусахаар байсан

Дахилт

Ган зоригий нь хэлэхэд дургүй

Гавьяа гэвэл бүр ч горигүй

Яг л нэгэн ардын цэрэг чи

Ялалтын дараа гэртээ буцсан

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button