Дүвчин зааны бөхийн бүлийнхэн /Хөрөг тэмдэглэл/

Гавьяат маань хүүхэд, хөгшид хэнтэй ч үг хэлээ оролцдог нэгэн. 1977онд чөргөрдүү, шөрмөслөг залуу өөрийн багш, у/а Л.Сосорбарамаар тав даваад у/з Дорнодын ДТүвшинтэй тунаж барилдсан санаанаас гардаггүй. Д.Дамдин аварга тавд заан Түвшинг арслан Д Хадбаатар эаан У Пүрэвийг амлахад наадамчдын дунд мэтгэлцээн өрнөлөө. Дархан аварга эрэмбэ эвдэж улсын цолтой. цолгүй 31 бөх байхад хөдөөний цөөнөөс заан цолтныг амлахдаа яадаг юм бэ Түүнээс шалтгаалж, ноднин түрүүлсэн шинэ арслан Хадаа өөрөөсөө 7,8 ах зааныг амлалаа гэлцэх үеэр Түвшин заан, унаган мэхээрээ баруун хөлд дайрч орсон аваргын дагуулаад шидэж орхисон юм. Нүдэн баримжаагаар 6 м хэрийн газар гэлцэж байлаа. Зургаагийн даваанд шинэ начин Дүвчинг 4 м-ийн зайд мөн л хүчийг дагуулан шидэх шиг болтол хөл дээрээ босоо бууж байж билээ. Энэ хормоос Түвшин өдий хүртэл барилдах эвээ олохгүй, хар бяраар муйхардаад байх тусгүй ээ. Хоёрын даваанд мөн л ийм маягаар хүний хөл гэмтээсэн гэлцэж байв. Дүвчинг хөл дээрээ тэнцэн буусны ард Түвшингийн зориг халирч, хөдөлгөөн нь илт удааширсаар зайлж гут татахад нь өвдөглөсөн юм.

Заан барсангүй юу гэсэн Тажув начны асуухад Түвшин, Төдий хэмжээний зайдтүлхэгдээд босоо бууж буй шигшээ багийн залууг яагаад ч хаяхгүй бололтой, ямар сургуультай сармагчин биш дээ гээд эргэн тойрноо хэсүүлэн дэмжлэг эрэх мэт харж байсаан. Зургаа давсан начинг дархан аварга Ж.Мөнхбат амлаж зүүнийг биш, баруун хөлийг тахимдан түрсээр орхив. Хоёр Мөнх маань ид хариагүй цаг учир шууд заан болно гэж тааварлах боломжгүй ээ. 1979 онд мөн л 6 давсан түүнийг 1981 онд заан цолны нэг нойморт нэрлэж байсан сан. Ингэхээс ч аргагүй. Гэтэл 2-ын даваанд байлдагч Батзориг гэж бор залууд давхар хамуулж унаваа. Айхтар гутарч, гунаагүй ч тархиндаа лут тооцоо боджээ. Чухамдаа, ямар ч бөх үндэс чөлөөтөөр зүүн хөлийг нь авч гишгэдэл алдуулахыг оролдоход баруун хөлд бүх биений хамаг ачаалал оногдон тэнцвэр олдог байснаа ухаарсан хэрэг. Тэрээр арваад шөвгөрөхдөө дархан аварга Ж.Мөнхбат. Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, аварга Д.Хадбаатар, О.Балжинням нарт тахим буулгасан гэхээр хэр зиндааны бөх болохыг хэлүүлэлтгүй. Дархан аварга Х.Баянмөнх Дүвчин ард түмэн, эх орны эрх ашгийн өмнөөс чөлөөтөд дэлхий, ОУ-ын тэмцээнд амжилт гаргахын тул жингээ дур зоргоор нэмээгүй юм. Түүнээс одоогийн залуус шиг 100 кг татдаг бол мань мэтийнхэнд тийм ч олон унахааргүй байсаан.

Чөлөөт үндэсний бөхөд тэгш амжилт олсон цөөн бөхийн нэг гэж ихэд үнэлж байсаан. 1982 оны 4-ийн даваанд барааг нь цөөн харж, барилдаж үзээгүй горзгор өндөр Говь-Алтайн С.Эрхэмбаярыг амлаж, ташаа нийлэнгүүт шурдхийн дайраад дагуулж тонгоруулан нэлээд чанга унаад Миний бөх болох ч гэж бодсон дог. Гэвч 1983, 1985 онд тус бүр ахин 6 давж 1987 онд 7 давж заан цол хүртсэн шилдэг зааны нэг билээ. Дэлхийн болон ОУ-ын тэмцээнээс нэг биед ахдахаар жин дарах алт, мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчирсаан. Одоо Зам чин спорт клубийн бөхийн дасгалжуулагч албатай. Тамирчин, дасгалжуулагч хоёрын ялгаа эрс өөрийг ажил, амьдралаар мадэрч яваа цөөн бөх тамирчны нэг. Тэрээр тохойн чинээ нуруутайгаас тугал. хурганы бэлчээрт үе насны багачуултай ноцолдож ноололдож, бөхийн гараагаа эхэлсэн. Хорь шүргэх наснаас том бөх болох мөрөөдөл хүсэлд хөтлөгдөн гадаад дотоодын лут лут бөхчүүдтэй гар зөрүүллээ гэж зүүдлэх олонтаа. Хүний хүсэл хязгааргүйгаас тэр биз. Учирсан бөх бүрийг цэвэр дарлаа гэж хэд хэд зүүдэлжээ. Ийн зөнтэй зүүд түүнийг дэлхийн данстай бөх болоход илт нөлөөлөө буй заа. Өглөөний бэлтгэл эхлэхийн өмнө шавь нараасаа Бөх зүүдэлж байна уу гэж асууж хэвшжээ. Харамсалтай нь нэг охиноос өөр шавь нь өдий

хүртэл бөхөө зүүдэлсэнгүй. Дүвчин заан, дасгалжуулагчийн нүдээ нээж олсон шавь нарын нэг ний түүх сөхье. Наранчимэг охиныг сонгон уулзвал би самбо, жүдод улсын аварга болмоор байна гэв.

Багштай нь уулзан сонирхвол манайд 2, 3-р зэргийн сайн тамирчин даа гэхээр би чөлөөтөд нэг ноймрынх болгоно гэж амлан гарын шавиа болгожээ Г.Наранчимэг түүний удирдлага дор жил гаруйхан хичээллээд улсын аварга, саяхан Туркийн Анкараа хотод болсон олимп, дэлхийн аварга Ясар Догюгийн нэрэмжит тэмцээний алтан медаль хүртэн багшаа төдийгүй бүх монголчуудаа нүүр тэнийлгэн баярлуулжээ. Наранчимэгт хоёр удаа ялагдаад байгаа Бурмаа итгэл хүлээсэн сайн тамирчны нэг ээ. Хил залгаа Хятад улсад болох олимпийн их наадмаас залүү насанд сурсан бүхий л эрдмээ шавь нартаа түгээж яваа заан Зэвэгийн Дүвчингийн бүлийнхнээс медалийн эзэд тодрохыг хэн хүнгүй хүлээнэ. Бэлэн медаль гэж байдаггүй болохоор бэрхшээл хагууг биеэр туулж, бэлтгэл ханасан аавын хүү, ээжийн охиноос ороолоод байдаг медаль ч гэж бас үгүй ээ.

Бөх сонин 2007.03

Ш.Мягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button